Monday, March 20, 2017

БЯЦХАН ХУНТАЙЖ (Mongolian)

БЯЦХАН ХУНТАЙЖ
Антуан дэ Сэнт-Экзюпери
ЛЕОН ВЕРТЕ-Д
Энэ номоо том хүнд зориулсан болохоор би хүүхдүүдээс уучлал гуйя. Намайг уучлахын гол учир бол энэ том хүн ертөнц дээрх миний хамгийн сайн нөхөр. Бас тэр хүн ертөнцийн бүх юмыг, хүүхдэд зориулсан номыг ч гэсэн ойлгодог юм. Гуравдахь уучлах зүйл бол тэрээр өлсөж цанган, даарч хөрч Францад амьдардаг. Тэр сайн нөхөрт минь сэтгэл тайтгаруулах зүйл хэрэгтэй. Хэрвээ миний дээр өгүүлснийг хангалтгүй гэж үзвэл, би энэ номоо урьд миний сайн нөхөр байсан нэгэн жаал хүүд зориулахыг хүсэж байна. Хүн болгон балчир бага насыг дайрч өнгөрдөг боловч түүнийгээ эргэн санадаг нь даанч цөөхөн. Тэгээд би энэ номоо том хүнд зориулснаа больж балчир байсан үеийн Леон Верте-д гэж заслаа.


I
Би зургаан настай байхдаа “Үнэн түүх” гэдэг аглаг ойн тухай номоос нэгэн гайхамшигт сайхан зураг үзэж билээ. Энэ бол аварга могой нэг араатанг залгиж байгаа зураг байсан юм. Зургийн хуулбар энэ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-05.jpg
Тэр номд: “Аварга могой олзоо зажлалгүй бүхлээр нь залгичихаад хөдөлж чадахгүй, хоолоо шингэтэл зургаан сар унтдаг” гэж бичжээ.
Би тэгээд аглаг ойд болсон явдлын тухай эргэцүүлэн бодож бодож, будгийн харандаагаар анхныхаа зургийг зурлаа. Миний зурсан зураг ийм болов.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-06.jpg
Би өөрийнхөө бүтээлийг том хүмүүст үзүүлэн, миний зураг та нарыг айлгаагүй биз гэж асуухад: “Малгайны юунаас нь айх юм бэ” гэлцэж билээ.
Миний зураг бол малгайны зураг биш. Харин аварга могой зааныг залгичихаад шингээж байгааг зурсан юм. Би тэгээд том хүмүүст ойлгуулахын тулд аварга могойн дотор нь заанаа зурлаа. Тэдэнд дандаа тайлбарлах хэрэгтэй байв. Миний зурсан хоёрдугаар зураг ийм болов.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-07.jpg
Аварга могойг гадна дотно талаас нь зурж суухын оронд газарзүй, түүх, тоо бодлого, хэлний зүйг сонирхон оролдсон нь дээр гэж том хүмүүс надад зөвлөв. Ингээд би зургаан настайдаа зургийн сайхан мэргэжлээ орхисон юм. Миний 1, 2 дугаар зураг амжилтгүй болсон нь итгэлийг минь алдагдуулж билээ. Том хүмүүс юмыг өөрсдөө хэзээ ч ойлгодоггүй, хүүхдүүд бол томчуулд үргэлж тайлбарлаж өгөх нь хэчнээн залхуутай.
Ингэж би өөр мэргэжил сонгон, онгоцны нисгэгч болсон юм. Би бараг бүх дэлхийгээр тойрон нислээ. Газарзүй үнэхээр надад их тус боллоо. Эхлээд харангуутаа л би Аризон болон Хятадыг ялгаж чаддаг. Шөнө төөрвөл, энэ нь маш тустай юм.
Би амьдралдаа олон аавын хүүтэй уулзаж учирч явна. Би томчуул дунд олон жил сууж, ойр дотно мэдэх боллоо. Тэглээ ч гэсэн тэдний тухай олигтой юм бодохгүй л хэвээр явлаа.
Би, ухаалаг байрын, юм эргэцүүлэн боддог болов уу гэсэн хүндээ өөрийнхөө үргэлж хадгалж явдаг анхны зургаа үзүүлдэг юм. Би яг ойлгомжтой байгаа эсэхийг л мэдэхийг хүсэж байлаа.
Гэтэл тэд надад “энэ малгай байна” гэдэг. Тэгэхээр нь би аварга могой, аглаг ой, оддын ч тухай тэдэнтэй юу ч ярилцдаггүй. Би тэдэнд ойлгомжтой юмы нь л авч ярьдаг. Би тэдэнтэй бридж, гольфоор тоглох дуртай, улс төрийн бодлого, зангиа мангианы тухай ярилцдаг. Ингэхлээр томчуул эрүүл ухаантай хүнтэй танилцсандаа сэтгэл хангалуун байдаг билээ.


II
Би нисэж яваад осол тохиолдож, ярилцах хүн амьтан ч үгүй, гав ганцаараа 6 жилийн өмнө Сахарын элсэн цөлд бууж билээ. Онгоцны моторын ямар нэг юм хугарчээ. Механикч үгүй, зорчин явагч ч үгүй гав ганцаараа би энэ хэцүү засвар хийх хэрэгтэй болов. Энэ нь надад үхэх үү, сэхэх үү гэдэг асуудал байлаа. Надад байгаа ус долоо хоног л дөнгөх төдий байлаа.
Амьтан хүн оршин суудаг газраас алсын алс элсэн цөлд анхны оройг өнгөрөөж унтав. Далайн дунд хөлөг онгоц сүйдээд салан дээр үлдчихсэнээс ч доор, би ганцаараа тусгаарлагдсан байж билээ. Та нар миний гэнэтийн тохиолдлыг дүрслээд үз дээ. Өглөө болоход хүүхдийн хөгжилтэй дуу намайг сэрээлээ. Тэр өгүүлрүүн:
-Хүн гуай... надад хонь зураад аль!
-Юу!
-Надад хонь зураад аль...
Би аянганд ниргүүлсэн юм шиг ухасхийгээд л бослоо. Нүдээ сайн арчлаа. Тэгээд намайг их л сүрхий ажиглан харж байгаа ер бусын бяцхан хүүг үзэв. Ингээд нэлээд хожим, түүнийг зурсан зургаас хамгийн сайн нь энэ юм.
Миний зураг, хүний дур татахаар болж чадаагүй нь мэдээжийн хэрэг. Энэ миний дутагдал биш ээ. Би аварга могойн хоёр зургаас өөр юу ч зураагүй бөгөөд 6 настай байхад том хүмүүс, миний зураач болох хүслий минь алдагдуулж билээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-08.jpg
Энэ ер бусын хүүг сайтар ажиглан харлаа. Намайг амьтан хүн оршин суудаг газраас алсын алсад байсныг битгий мартаарай. Энэ жаахан амьтанд маань төөрч, айж зовсон, өлсөж цангасны шинж ер үгүй. Түүнийг харахад алсын алсад амьтан хүн оршин суудаг газрын төөрчихсөн хүүхэд ч гэж хэлмээргүй санагдлаа. Би их л зүрх гарган, түүнд:
-За ... чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.
Тэр дахиад л, нэг их чухал зүйл шиг, намуухнаар:
-Хүн гуай... надад хонь зураад аль... гэлээ.
Энэ нууц зүйл сэтгэл их хөдөлгөж, үгий нь зөрж зүрхлэхгүй байлаа.
Амьтан хүн оршин суудаг газраас алсын алсад үхлийн ирмэг дээр байгаа болохоор үг чиггүй өврөөсөө цаас үзгээ гаргав. Би газарзүй, түүх, тоо бодлого, хэлний зүй судалснаа дурсан‚ бяцхан хүүд (жаахан дурамжхан) зураг зурж чадахгүй гэж хэлэв. Тэр надад:
-За яахав дээ. Надад хонь зураад аль гэв.
Би яаж хонь зурах вэ дээ. Би авьяастай байхдаа хоёр зураг зурснаас биш, өөр юу ч зураагүй. Би аварга могойг гаднаас нь зурсан зургийг дахин зурав. Бяцхан хүү миний зургийг үзчихээд юу гэж хэлсэн гэж санана. Би учиргүй гайхлаа.
-Үгүй‚ үгүй! Аварга могойн дотор байгаа заан надад хэрэггүй. Аварга могой их аюултай, заан лут том шүү дээ.
Манайх жижигхэн л дээ. Надад хонь л хэрэгтэй. Надад том хонь зураад аль гэж тэр хэлэв. Тэгээд би зурлаа. Тэр нэлээд анхааралтай ажиглан байснаа:
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-09.jpg
-Үгүй! Энэ чинь их өвдөж зовсон хэтэрхий дорой амьтан болсон байна. Өөр хонь зураач гэв.
Би бас л өөр нэг хонь зурлаа. Найз маань, өрөвдөнгүй дотносгоор инээн:
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-01.gif
-Чи сайн хар даа... энэ чинь хонь биш, хуц болчихоод байна.
Бас эвэртэй...
Би дахиад л зурлаа.
Тэр урьдах шигээ бас л голж: Энэ чинь дэндүү хөгшин болсон байна. Би удаан амьдрах хурга хүсэж байна шүү дээ гэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-10.jpg
Тэгэхээр нь би тэссэнгүй, мотороо засахаар яарч байсан болохоор зурсан зургаа шидчихлээ.
Би түүнийг орхиж
-Энэ хайрцаг. Энэ дотор чиний хүсэж байгаа хонь бий гэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-11.jpg
Хатуухан шүүгчийн маань царай гэв гэнэт засарч:
-Миний хүсэж байсан яг энэ! Энэ хурганд их өвс хэрэгтэй гэж бодож байна уу, чи?
-Яагаад?
-Яах юу байхав дээ. Манайх жижигхэн л дээ.
-Энэ үнэндээ хангалттай л даа. Би чамд бүр жижигхэн хонь зурж өглөө.
Тэр, зураг уруу толгойгоо гилжийн:
-Тийм ч жижигхэн биш шүү энэ чинь... Хараач! Унтаж байна... ингэж би хунтайжтай танилцсан юм.


III
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-12.jpg
Тэрнийг хаанаас ирснийг тийм ч амархан мэдэж чадсангүй. Бяцхан хунтайж миний асуултыг огт дуулаагүй юм шиг өнгөрөөж өөдөөс олон юм шалгааж байлаа. Санамсаргүй ингэж хэлсэн үгнүүд нь аажим аажмаар намайг бүр сэрээлээ. Тэр миний онгоцыг хараад (би онгоцоо зурахгүй, энэ зураг надад дэндүү нарийн юм) надаас:
-Энэ юу юм бэ? гэж асуулаа.
-Зүгээр нэг юм биш. Энэ ниснэ. Энэ бол нисэх онгоц. Энэ миний онгоц.
Би үүнийг эзэмшин нисдэг юм гэдгийг түүнд хэлж байхдаа омог бардам байлаа.
-Яалаа гэнээ! Чи чинь тэнгэрээс унасан юм уу? гэж дуу алдав.
-Тийм гэж би даруухан хэлэв.
-Хөө! Энэ чинь ямар сонин юм бэ...
Бяцхан хунтайж тачигнатал их л сайхнаар инээхэд, миний уур хүрлээ. Надад тохиолдсон золгүй явдал хайхрамжгүй өнгөрөхөөргүй зүйл гэдгийг ойлгоосой гэж хүсэж байлаа.
Тэр дараа нь
-Тэгээд чи тэнгэрээс ирсэн хэрэг үү! Чи ямар гаригаас ирэв? гэлээ. Энэ цөлд тохиолдсон хачин үзэгдлийн учир нэг олдох нь байна гэсэн бодол орж ирээд, түүнээс:
-Чи бас өөр гаригаас ирсэн үү? гэж би эрс асуув.
Тэр хариулсангүй. Алгуурхан толгойгоо дохилзуулан, миний онгоцыг харан харан:
-За даа чи ч үүгээр лав их холоос ирж чадаагүй... гэв.
Тэр нэгэн зүйлийн мөрөөдөлд их удаан бодлогошров.
Тэр өврөөсөө миний хонины зургийг гарган ховор эрдэнийн зүйл мэтээр харан харан зогсоно. “Өөр гаригууд”-ын тухай дутуу дулимаг юм мэдэн, гайхаж байгааг минь, та нар бодоод үз дээ. Би түүний нарийн учрыг мэдэх гэж ингэж асуулаа.
-Бяцхан хүү минь хаанаас ирсэн бэ? Танайх хаана вэ?
Миний хонийг хааш нь авч явах гэсэн юм бэ?
Тэр бодлогошрон, дуугүй байснаа:
-Чи надад хайрцагтай нь өгсөн чинь их сайн хэрэг шүү. Энэ л шөнө орон гэр нь болно гэлээ.
-Тэгэлгүй яахав. Хэрэв чи сайн хүн бол, би чамд түүнийг өдөр уяж байх уяа өгнө дөө. Бас гадас өгнө гэж намайг хэлэхэд,
Бяцхан хунтайж энэ саналд зэвүүцэн:
-Түүнийг уяхаа? Яасан хачин хэрэг вэ!
-Хэрэв чи түүнийг уяхгүй бол тэр хаашаа ч хамаагүй явж алга болно доо...
Миний найз инээд алдан:
-Хаашаа явах вэ дээ!
-Хаашаач хамаагүй хандсан зүгтээ л явчихдаг юм чинь... гэхэд минь,
Бяцхан хунтайж нэлээн сүрхий:
-Энэ хамаагүй, манайх гэдэг чинь тун жижигхэн л дээ гэв. Тэр маань жаахан уйтгартай ч юмуу гэмээр байснаа:
-Санаа байвч хол явж чадахгүй ээ... гэж нэмэн хэлэв.


IV
Ийнхүү миний мэдсэн чухал хоёрдахь зүйл бол бяцхан хунтайжийн гариг нь гэрээс яльгүйхэн том байлаа.
Би түүнд их гайхсэнгүй. Дэлхий, Бархасбадь, Ангараг, Сугар зэрэг нэрлэгдсэн том гаригууд болон өсгөгч дуранд харагдах төдий байдаг өдий төдий жижиг гаригийг би сайн мэднэ л дээ. Одон орны судлаач тэдгээрийн нэгийг нээхээрээ нэр өгөлгүй, зөвхөн дугаар өгдөг. Жишээлбэл: “Гаригхан 3251” гэж нэрлэх мэт.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-13.jpg
Бяцхан хунтайжийг, гаригхан В 612-оос ирсэн гэж би баттай бодов. Энэ гаригхан, 1909 онд нэг удаа туркийн одон орон судлаачийн өсгөгч дуранд харагдсан гэдэг.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-14.jpg
Одон орон судлаачдын олон улсын хурал дээр энэ нээлтээ мэдэгдсэн аж. Гэвч тэр хүн турк хувцастайгаа байсан, хэн ч түүний үгийг тоож үзээгүй. Томчуул гэдэг тийм улс байдаг юм даа!
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-15.jpg
Евролын хувцсаар заавал хувцаслах ёстой дарангуйлал туркийн ард түмэнд ноёрхож байсан нь гаригхан В 612-ын нээлтэнд завшаантай юм болов. Нээлтээ дахин батлахаар 1920 онд одон орон судлаач их гоё хувцастай ирсэн аж. Энэ үед л бүх хүн түүнтэй санал нийлсэнсэн.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-16.jpg
Би та нарт, гаригхан В 612-ын тухай ярьж, түүний дугаарыг баталж байгаа нь том хүмүүсээс л болж байгаа хэрэг. Том хүмүүс тоонд дуртай. Шинэ найзынхаа тухай та нар тэдэнд ярихад, онцгой юм та нараас шалгаахгүй. Тэд та нараас “Ямар дуутай вэ?”, “Ямар тоглоомоор тоглодог вэ?”, “Эрвээхэй цуглуулдаг уу?” гэж асуухгүй. Тэд та нараас, “Хэдэн настай вэ?, Хэдэн ах дүүтэй вэ?, Жин нь ямар вэ?, Эцэг нь ямар цалинтай вэ?” гэж л асууна. Заавал юмыг таних гэж боддог юм. Хэрэв та нар том хүмүүст: “Хөх оройтой, цэцэг ирмэглүүлэн тавьсан цонхтой, ягаан тоосгон их сайхан байшин би үзлээ” гэвэл тэд энэ тухай дүрсэлж бодох гэхгүй. Тэдэнд “Зуун мянган Франкийн байшин байна” гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл тэд: “Ямар сайхан юм бэ!” гэцгээнэ.
Та нар тэдэнд: “Бяцхан хунтайжийг батлах гэж тэр их хөөрхөн инээдэг, хонинд дуртай гэл дээ. Хонинд дуртай гэдэг нь баталгаа болж болох юм” Тэд мөрөө хавчин, таныг “балчир байнаа!” гэнэ. Харин та нар тэдэнд “Түүний ирсэн гариг, гаригхан В 612” гэхэд чинь итгэцгээж, дахиад өөр юм асуухгүй болно доо.
Томчуул гэдэг ийм л улс даа. Тэгээд уурсах хэрэггүй, Хүүхэд бол тэдэнд тун элэгсэг байвал зохино.
Тэгэлгүй яахав дээ, бид амьдрал гэдгий чинь ойлгож байгаа болохоор бидэнд дугаар нь онц юм ер биш дээ! Би энэ түүхээ шидэт үлгэрийн маягаар эхлэх хүсэлтэй. Миний хүсэж байгаагаар:
“Эрт нэгэн цагт бяцхан хунтайж өөрөөсөө томгүй гариг дээр амьдарч байжээ. Нэг найз хэрэгтэй байж...” гэж эхэлмээр. Энэ нь амьдралыг мэддэг хүмүүст илүү үнэн зүйл болох юм.
Ийм болохоор, миний номыг хөнгөмсгөөр уншихад би дургүй байна. Энэ дурдатгалаа ярихад надад уйтгартай л байна. Зургаан жилийн өмнө, миний найз хоньтойгоо яваад өгсөн юм. Түүнийгээ мартахгүйн тулд энд бичихийг хичээнгүйлнэ. Нэгэн нөхрөө мартана гэдэг гунигт хэрэг. Хүн болгон найзтай байдаггүй. Би зөвхөн тоо л сонирхдог том хүмүүс шиг болж магадгүй. Тэгээд би багц усан будаг, өнгийн харандаа авлаа. Миний насанд дахин зураач болох хэцүүсэн. Би зургаан настайдаа аварга могойг хоёр янзаар зурснаасаа өөр юм огт зураагүй шүү дээ! Болбол их адилхан зурахыг хичээлгүй яахав. Хичээгээд хичээгээд нэг л болохгүй байх даа. Нэг зураг төстэй болохоор нөгөөх нь огт адилгүй болчих юм. Би бас хэмжээг нь жаахан зөрүүлчихэж. Бяцхан Хунтайжаа маш том болгоод энд зурчихжээ. Тэнд дайралдахад өчүүхэн байсансан. Хувцас хунарын өнгийг бас тааруулж чадмааргүй. Сайн санахгүй байна. Би тэгээд барагцаагаар зурлаа. Их чухал хэмжээн дээр би алдсан байх. Гэвч та бүхэн намайг зэмлэхгүй биз. Миний найз надад огт тайлбарлаагүй. Тэр намайг өөртэйгээ адил гэж санаа л даа. Харин харамсалтай нь, хайрцган дотор байгаа хонио би ер үзээгүй. Би томчуултай жаахан төсөөтэй ч юмуу даа. Би л лав өтөлж байгаа бизээ.


V
Өдөр бүр түүний суудаг гаригийн тухай, гэрээ яаж орхиж аялсан тухай би ямар нэгэн юм мэдэж авсаар байлаа.
Янз бүрийн санал алгуурхнаар төрдөг болов. Ингэснээр гурав дахь хоног дээрээ хонины ачаар би заан модны үүсгэсэн эмгэнэлийн талаар олж мэдэв.
Энэ удаа, бяцхан хунтайж их л эргэлзэнгүйгээр гэв гэнэт надаас асуусан нь:
-Хонь бут иддэг нь үнэн юм уу?
-Тийм, үнэн шүү.
-Хөө! Яасан сайн юм бэ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-17.jpg
Хонь бут иддэг нь яагаад чухал болохыг би ер ойлгосонгүй. Бяцхан хунтайж дахиад л:
-Тэгвэл заан модыг бас идэх байх даа? гэв.
Би бяцхан хунтайжид, заан мод бол бут сөөг биш, сүм дуган шиг нүсэр том бөгөөд зааны сүрэг авчирсан ч нэг заан модыг идэж барахгүйсэн гэж хэллээ.
Сүрэг зааны тухай бяцхан хунтайж санаа авангаа хөхрөн, бие бие дээр нь тавьчих хэрэгтэй шүү дээ... Тэгснээ ухаалгаар:
-Заан мод томрохоосоо өмнө жижигхэн байсан биз дээ гэв.
-Тэр ч тийм! Чи юунд хонь заан мод иддэг болгох гээд байгаа юм бэ?
Тэр надад: “Бодоод үз!” Тэгвэл тодорхой болно шүү дээ гэж хариулав. Ганц энэ асуудлыг би ойлгох гэж тархи толгойгоо эргэтэл бодов.
Бяцхан хунтайжийн гариг дээр, бусад бүх гаригт байдаг шиг ашигтай, хортой ургамлууд ургадаг байх. Ингэхлээр ашигтай ургамал нь сайн үртэй, хортой ургамал нь муу үртэй байж таарна л даа. Харин ямар үр болох нь харагддаггүй. Ургаж цэцэглэтлээ газрын хөрсөн дор нойрсонхон байдаг. Тэгээд наранд ээвэр талынх нь гэм хоргүй мөчир зулзагаа соёолуулж эхэлдэг. Улаан лууван буюу сарнайн мөчир зулзагаа дураар нь ургуулдаг. Хогийн муу ургамлыг танивал тасдах хэрэгтэй. Бяцхан хунтайжийн гариг дээр аюултай үрүүд байсаар... энэ нь заан модны үрүүд байв. Гаригийн хөрсөнд халдварласан аж. Заан модыг хэт оройтуулбал авна гэж бараг үгүй. Бүх л гаригийг бүрхдэг. Үндсээр нь авахгүй бол гаригийг нүхэлж гүйцдэг. Хэрэв өчүүхэн гариг дээр олон заан мод байвал хоромхон зуур тэр гаригийн хөрс шороог урвуулж хөрвүүлэн хэсэглэн үйрүүлчих шахдаг байна.
Нэг ийм хатуу журам байдаг гэж бяцхан хунтайж надад их л хожим хэлж билээ. Өглөө нүүр гараа угаасны дараа гаригаа хичээнгүйлэн цэвэрлэх хэрэгтэй. Навч нахиа нь дөнгөж цэцэглэж эхэлж байх үедээ сарнай болон заан модных тун адилхан бөгөөд түүнийг нь ялган танигдах болмогц модыг нь тасдаж хаях хэрэгтэй. Энэ ажил их залхуутай боловч бас ч хэцүү биш.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-18.jpg
Нэг өдөр бяцхан хунтайж, манайхны хүүхдүүдэд сайн ойлгуулах гэж сайхан зураг зурахыг надад зөвлөв. “Тэдний аялахад тус болох болно. Чамд өөр ажил байлаа ч гэсэн хойш тавиад хийхэд хор болохгүй. Харин заан модыг дураар нь ургуулбал аюул учирч болох юм. Би залхуу хүн амьдардаг нэгэн гаригийг мэднэ л дээ. Тэр гурван бутыг юман чинээ бодсонгүй...”
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-46.jpg
Бяцхан хунтайжийн заавраар энэ гаригийн ургамлыг би зурлаа. Би хүнээс сургамж авах тун дургүй. Гэвч заан модны аюулыг бага мэдвэл ямар нэгэн гаригхан дээр очоод төөрч магад учраас, энэ удаа хүнээс сургамж авлаа. Би “хүүхдүүдээ! Заан модноос болгоомжлоорой!” гэж хэлье. Над шиг түүнийг мэдэхгүй байж болохгүй. Эртнээс тохиолдож байсан аюулаас найз нөхдөө аврахын тулд энэ зургийг сайн ажигтун: Ийм учраас би цаг гарздахын тулд энэ зургийг зураагүй. Магадгүй, та нар: Энэ номон дотор яагаад заан модны зураг шиг, сүртэй том өөр зураг байхгүй байна? гэж асууж болох юм. Үүнд хариулахад тун амархан. Би их хичээж зурсан боловч төдийлөн амжилттай болоогүй. Гэхдээ би сэтгэлийн их хөдөлгөөн гарган заан модыг амьдруулан зурсан юм шүү.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-00.jpg


VI
Бяцхан хунтайж чиний уйтгарт амьдралыг би яваандаа ойлгож эхэлсэн юм. Эртнээс нааш нар жаргахыг үзэх гэж их мөрөөдөж иржээ.
-Би, нар жаргаж байгааг харах их дуртай. Нар жаргахыг үзэцгээе... гэж чи надад дөрөв дэх өдрийн өглөө хэлэхэд би чамайг жаргах наранд дуртай юм байна гэж ойлгосон.
-Харин хүлээх хэрэгтэй...
-Юу ч хүлээх юм бэ?
-Нар жаргахыг хүлээ!
Тэгэхэд чи их гайхаж байснаа, дараа нь өөрийгөө дооглож инээсэн. Тэгээд:
-Дандаа гэртээ байгаа юм шиг би загнадаг! гэж чи хэлсэн. Үнэн хэрэгтээ, Америкт үд болж байхад Францад нар жаргаж байдгийг хүн бүхэн мэдэх билээ. Энэ нь Францад ганцхан минутад очиж болдогсон бол нар жаргаж байхад нь очиж болох боломжтой юм.
Харамсалтай нь, Франц дэндүү хол байдагт оршино. Харин чи жижигхэн гариг дээрээ байгаа бол сандлаа хэдэн алхам зөөчөөд ойртож болно доо. Тэгээд чи хүссэн цагтаа нар жаргахыг харж сууж чадна...
-Нэг өдөр, нар 43 удаа жаргахыг би үзсэн! гэж хэлээд жаахан азнаж байснаа
-Чи мэдэх үү... уйтгартай л байвал нар яаж шингэхийг харахад таатай байдаг юм гэж билээ.
-Өдөрт 43 удаа нар шингэхийг харсан тэр өдөр үнэхээр уйтгартай байсан уу? гэж асуухад бяцхан хунтайж хариу юу ч дуугарсангүй.


VII
Тав дахь өдрөө, хонины ачаар, бяцхан хунтайжийн амьдралын нууцаас мэдэв. Чив чимээгүй бодож байсан бодлынх нь үр дүн шиг, элдэв болсон юм ярилгүй, шууд л надаас асууруун:
-Хонь, бут иддэг юм бол цэцэг бас иддэг биз дээ?
-Хонь дайралдсанаа иддэг юм
Өргөстэй цэцгийг бас иддэг гэж үү?
-Тийм өргөстэй цэцгийг ч иддэг.
-Тэгээд өргөс яадаг ч үгүй юм уу?
Тэрий нь би мэдэхгүй юм. Би моторынхоо их нарийхан боолтыг эргүүлж гаргах гээд тун завгүй байлаа. Надад тохиолдсон гэмтэл маш их эвдрэл болсон шиг сэтгэл санааг зовоогоод, уух ус шавхагдаж байгаа маань бүр ч айлгана.
-Өргөс яадаг юм бэ?
Бяцхан хунтайж нэг асуусан юмаа шалгаагаад салдаггүйсэн. Би моторынхоо боолтонд самгардан таамгаар л:
-Өргөс яадаг ч үгүй юм. Цэцгүүд өргөсөөр биеэ хамгаалах гэж гаргадаг.
-Пөөх!
Хэсэг дуугүй байснаа бухимдан:
-Би чамд итгэхгүй байна! Цэцэг гэм хоргүй байдаг. Ёстой л турьхан шүү. Цэцэг чадлынхаа хирээр эрэлхэг зоригийг агуулдаг. Тэд өргөстэй байвал бүхэн айна гэж бодоцгооно. Би юу ч хариулсангүй. Энэ үед би: “Хэрэв энэ эрэг сугарахгүй бол алхаар цохиж гаргана даа” гэж бодож байлаа. Миний санаа бодолд бяцхан хунтайж саад бодон:
-Хүүш, чи бодооч, цэцгүүд бол...
-Үгүй, үгүй! Би юу ч бодохгүй байна! Би санаандаа орсныг л чамд түрүүн хэлсэн. Би чухал юм хийгээд завгүй байхад! Тэр намайг их л эгдүүцэн харж:
-Чухал юм аа гэв. Тоос шороонд хутгалдсан, гартаа алхтай, эрэмдэг ээрэмдэг юм шиг элдэв юманд эргэлзэж байсан намайг тэрээр нэгд нэггүй ширтэн:
-Том хүн шиг ярих юм аа чи! гэлээ.
Энэ нь намайг их ичээлээ. Тэр цааш нь хайр найргүй:
-Чи бүх юмыг хольж хутгаад... Чи бүр юу ч ойлгохоо болио шив гэж хэлэв.
Тэр үнэхээр уурлачихаж. Түүний алтан шар үс нь салхинд сэвэлзэн
-Хатингар Ноёнтон амьдардаг нэгэн гаригийг би мэднэ. Тэр хэзээ ч цэцэг үнэрлээгүй. Ганц ч од хараагүй. Хэнийг ч хайрлаж байгаагүй. Тооцооноос өөр юм юу ч хийж үзээгүй л дээ. Тэр чам шиг л бүх л өдөржингөө: “Би бол их сүрхий хүн! Би бол их сүрхий хүн!” гэж өгүүлэн, бардамнан хөөрнө. Энэ бол хүн биш мөөг л дөө.
-Нэг юу гэнээ?
-Мөөг!
Бяцхан хунтайж уурласнаасаа болоод цонхийсон царай гарган:
-Хэдэн сая жилийн өмнө цэцэг өргөстэй болжээ. Хэдэн сая жилийн өмнө хонь мөн л ийм цэцгийг идэж байжээ. Хэрвээ өргөс ямар ч ашиггүй юм бол цэцгүүд түүнийг ургуулах гэж юунд зовно вэ? Энэ нь нэгэн том улаан Ноёнтны тооцооноос илүү чухал, ноцтой биш гэж үү? Чухам юу хийж байгаагаа мэдэхгүйгээр хурга ганц дайраад л идчих, манай гаригаас өөр хаана ч байдаггүй, ийм цэцгийг би мэддэг бол энэ чухал биш үү!
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-19.jpg
Бяцхан хүү жаахан улайснаа дахиад л:
-Хэрэв хүн сая сая оддын нэгийг л төлөөлж чадах, тийм цэцгэнд дуртай бол энэ нь тэднийг харахад оногдсон аз заяагаараа сэтгэл чинь тэнүүн байсан биз. Тэр:
“Миний цэцэг бол нэгтээ л байгаа...” гэв.
Харин хонь цэцгийг идвэл, тэр нь түүнд гэв гэнэт бүх од л унтарсан шиг болно! Энэ чухал биш үү!
Бяцхан хүү өөр юм хэлж чадсангүй. Гэнэт мэгшин уйлав. Шөнө болж байлаа. Би багажаа унагаачихав. Үхлийг, амныхаа цангааг ч, эрэг шургаа ч, алхаа ч ер анхаарахаа болив. Тэнгэрийн нэгэн одон дээр, өөрөөр хэлбэл, Дэлхий нэртэй миний гариг дээр бяцхан хунтайж уйлан байв. Түүнийг тайтгаруулах хэцүү байлаа. Би түүнийг тэвэрч авч бүүвэйлэв. Би түүнд “Чиний дуртай цэцэг аюулгүй байна... Хонинд чинь хошуувч зурна... Би чамд цэцгийг чинь хамгаалах юм зурж өгнө. ...Би...” гэж хэлэв. Би өөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Надад хэчнээн эвгүй байв. Би хаана, яаж хүрэхээ мэдэхгүй байлаа. ...Чухам юуны учир ингэж уйлж байгаа нь ул тайлагдах ажээ.


VIII
Тэр цэцгий нь би төдхөн олж мэдлээ. Бяцхан хунтайжийн байдаг гариг дээр тогтмол ургадаг цэцгүүд нь их л жирийн нэг л ишнээс дэлбээтэй бага зай эзэлдэг, хүнд саад болдоггүй юм. Энэ цэцгүүд зүлгэн дундаас өглөө дэлбээгээ дэлгэн, үдэш болохоор ганддаг юм. Урьд өмнө байсантай огт адилгүй, чухам хаанаас ирсэн нь үл мэдэгдэх энэ нэгэн ургамал цухуйж энэлсэнд бяцхан хунтайж түүнээс нүд салгалгүй ширтэж байв. Магадгүй энэ нь заан модны шинэ төрөл байж болох юм. Бут нь ургахаа больж, нахиалж эхэллээ. Ногоон цоморлиг дотроо нуугдаж байгаа үл таних зочин улам гоё болж байлаа. Тэр цэцэг өнгө будгийг ихэд эрхэмлэнэ. Нэг өнгөө нөгөөгөөр сольж, дэлбээгээ алгуурхан дэлгэж эхэлсээр... Ямар нэгэн хонхон цэцэг шиг навсайж байхыг үл хүснэ.
Гоо сайхнаараа туяа татуулан гайхуулахыг хүснэм. Тэгэлгүй ч яахав. Хэчнээн сээтэгнүүр гээч! Өдөр өдөрт л нууц увидас нь тодорсоор... Тэгээд нэгэн өглөө, яг нар мандах үед дэлбээгээ бүрэн дэлгэв. Чухам энэхэн хурмыг ч хүртэл хэчнээн хүч хураасан нь үл мэдэгдэх үзэсгэлэнт цэцэг:


http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-20.jpg
-Аяа! Би арай гэж сэрлээ... Намайг өршөөгөөрэй... Би бүр зүс царай алдаж... гэж эвшээлгэн хэлэв.
Бяцхан хунтайж, гайхан биширснээ тэвчилгүй:
-Яасан гоё цэцэг юм бэ! гэж дуу алдахад нь:
-Тийм байна уу? Би нартай хамт төрсөн шүү... гэж цэцэг дөлгөөхөн хариулав. Энэ цэцэг дур булаам сайхан учраас зовлон үзээгүй байж таарна гэж бяцхан хунтайж тэр дор нь таалаа.
-Хоолломоор байна. Намайг сайн сайхан сэтгэлээрээ халамжилж байж үзээрэй гэж бяцхан хунтайжаас тэр дорхноо гуйж эхлэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-21.jpg
Бяцхан хунтайж зовж даруй шүршүүр эрж олоод булгийн усаар услав. Энэхүү гоёмсог ургамал бардам бөгөөд тунимтгай ажээ. Жишээлбэл: нэг өдөр түүний дөрвөн өргөс гарч ирэхэд бяцхан хунтайжид,
-Бар ирвэл ирэг, би барын савраас ч айхгүй гэж хэлэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-22.jpg
-Манай энэ гариг дээр бар байхгүй, бас бар өвс иддэггүй юм гэж бяцхан хунтайж сөргөөхөд нь:
-Би чинь өвс биш шүү гэж цэцэг гоморхон намжирдана.
-Намайг уучлаарай...
-Би барнаас айхгүй, харин салхи надад аюултай байдаг юм.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-02.gif
-Танайд салхи хаах юм байдаггүй юм уу?
“Ургамал салхинаас айна гэж... энэ цэцэг ямар төвөгтэй юм бэ... золгүй хэрэг байна даа” хэмээн бяцхан хунтайж болов.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-23.jpg
-Орой болоход намайг халхавчаар хааж байгаач. Танай энд их хүйтэн байна. Муу л байрласан юм байна. Миний байсан тэнд бол ч... Тэр үгээ гүйцээсэнгүй. Үр төдийхөн байхад нь үүнийг аль нэгтэйгээс энд авчираа биз. Энэ бусад ертөнцийн талаар юу мэдээ аж. Чамайг дор нь илчилчихэж болох учир худал хэлэх нь даанч тэнэг явдал мөн. Цэцэг бяцхан хунтайжийг бажгадуулах гэсэн шиг уруу царайлж ханиан:
-Хорго халхавч болмоор юм хаана байна?
-Таны надад хэлсэн зүйлийг авчрах гэснээ, энэ яриаг сонсоосой гэж хүлээж байна.
Тэр цэцэг тэгээд ханиалгах нь ихсэж, түүнд худал хэлж байгаагаа итгүүлэх гэж оролдоно.
Бяцхан хунтайж дур сонирхлынхоо сайхан хүслээр түүнийг хайрлах боловч эргэлзлээ. Тэгэхэд нь тэр цэцэг хүчтэй ханиаж, бяцхан хунтайж л ямар их худал үгийг дотночлон хүлээж авчихаад, түүнээсээ болоод зол жаргалгүй мэтээр өөрийгөө санах болов.
Бяцхан хунтайж надад их л итгэсэн байдалтайгаар:
Түүний үгийг дэмий л сонссон юм. Ер нь цэцэгний юм хэлэхэд тоомсоргүй л байх нь дээр. Зүгээр л түүнийг үзэж, анхилам сайхан үнэрээр нь амьсгалж байх хэрэгтэй. Цэцэг гаригийг маань анхилам сайхан үнэрээр дүүргэсэнд баярлахгүй байж чадаагүй юм. Бар, савар ч гэх шиг... энэ яриа нь миний сэтгэлийг догдлуулах ёстой байтал харин би уурлачихсан юм гэж хэлэв.
-Тэгээд би юу ч ойлгоогүй! Үгээр бус үйл ажлаас нь үзэх ёстой. Тэр бол сайхан үнэрээ надад бэлэглэн амьдралыг минь тэтгэж байсан. Би түүнээс зугтах ёсгүй байсан. Зальтай овжин үгсийн цаанах энхрий зөөлөн чанарыг нь тааж мэдэх ёстой л байж. Цэцгүүд бол тийм ч туйлбартай биш. Тэр үед гэнэн бага байсан болохоор юмыг хайрлаж сураагүй байлаа гэж бяцхан хунтайж надад хэлэв.


IX
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-24.jpg
Би түүнийг нүүдлийн шувуутай аялахаар шийдсэн шиг байна гэж бодсон. Мордох өглөөгөө гаригаа яг ёс журмаар эмхлэж галт уулынхаа тогоог хичээнгүйлэн цэвэрлэв. Тэр хоёр галт уул эзэмшдэг аж. Энэ нь өглөөний ундаа халаахад таатай байлаа. Тэр бас нэг сөнөсөн галт уултай. Юмыг яаж мэдэх вэ? гээд бас сөнөсөн галт уулаа ч цэвэрлэдэг байв. Хэрэв галт уулуудаа сайн цэвэрлэсэн бол жигд зугуухан оргилж эхэлдэг байжээ. Галт уулын оргилох нь зуухны яндан дахь хөө ямаатан асах лугаа адил билээ. Манай газар дээр, галт уулуудаа цэвэрлэхэд бид хэтэрхий жижигхэн учраас санаан зоргоор хийж хүчирдэггүй. Тэр ч байтугай, бидэнд хэчнээн гай учруулдаг билээ дээ.
Бяцхан хунтайж заан модны сүүлийн ургасныг жаахан уйтгарлан зулгааж байв. Дахиад эргэж ирэхгүй байхаад гэж боджээ. Харин энэ өглөөний гэр зуурын бүх ажил нь түүнд их л хөнгөн шингэн юм шиг санагдаж байлаа. Тэр цэцгээ сүүлчийн удаа услаад, бүрхүүлийнх нь доор тавихаар бэлтгэж байхдаа уйлмаар санагджээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-25.jpg
-Үүрд баяртай гэж цэцгэндээ хэлэв. Цэцэг хариу дуугарсангүй.
-Үүрд баяртай гэж дахин хэллээ.
Цэцэг ханиалгаад унав. Энэ нь салхинд цохиулсных бишээ.
-Би тэнэг байжээ. Намайг өршөөгөөрэй. Үйл хэрэг тань бүтэмжтэй байх болтугай гэж цэцэг хэлэв.
Тэр огт зэмлэсэнгүйд нь бяцхан хунтайж их гайхжээ. Тэр шилэн бүрхүүл бариад мэгдэн сандарч зогсоно.
-Тиймээ би чамд хайртай. Миний буруугаас чи юу ч мэдсэнгүй. Энэ ч чухал биш л дээ. Чи бас над шиг тэнэг байжээ. Үйл хэрэг тань бүтэмжтэй байх болтугай... Энэ бүрхүүлийг зөнгөөр нь орхи. Надад огт хэрэггүй гэж хэлэхий нь сонслоо.
-Харин салхи...
-Би салхинд цохиулахаа больчихсон. Шөнийн цэнгэг агаарт би бүр зүгээр байдаг. Би бол цэцэг шүү дээ.
-Харин зэрлэг амьтан, шавьж хорхой...
-Хэрэв эрвээхэй надтай танилцах гэвэл би хоёроос гурван авгалдайг тэсвэрлэх хэрэгтэй. Намайг хэн эргэх вэ? Чи хол байх юм чинь. Би ямар ч ан амьтнаас огт айхгүй. Надад савар бий гээд дөрвөн өргөсөө догночлон үзүүллээ. Тэгээд:
-За энд зогсоод яахав. Энэ чинь уур хүргэж байна. Чи явахаар шийдсэн. Яв! гэлээ.
Тэр уйлж байгаагаа бяцхан хунтайжид үзүүлэхгүйг болжээ. Энэ үнэхээр омгорхог цэцэг байлаа...


X
Бяцхан хунтайж гаригхан 325, 326, 327, 328, 329, 330-ийн хавьд байлаа. Тэр өөрөө эдгээр бүх гаригаар дайрч ямар нэг ажил хийж юм сурах гэж боджээ.
Хамгийн анхны гариг дээр нэг хаан амьдарч байжээ. Энэ хаан тансаг өнгийн эд нөмрөн, маш энгийн мөртлөө нэг л эрхэмсэг сүртэй суудалдаа залран суух аж.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-26.jpg
Хаан бяцхан хунтайжийг хараад, -Аа! Албат маань гэж дуу алдав.
Бяцхан хунтайж:
-Намайг хэзээ ч үзээгүй байж, тэр яаж таньж байгаа юм бол! гэж бодлоо.
Хаад өөрөөс нь бусад хүн албат мэт харагддагийг бяцхан хунтайж мэдэхгүй аж.
-Наашаа ойрт чамайг сайн харъя гэж хаан хүн бусдад хэрхэн ханддаг шигээ бяцхан хунтайжид хэллээ.
Гайхамшигт хувцасныхаа хормойгоор гаригийг бүрхчихсэн энэ хааны хаана суухаа бяцхан хунтайж олж ядан байлаа. Тэр зогсоод байгаа болохоор ядарч, эвшээв.
-Хааны дэргэд эвшээнэ гэдэг ёс төрд их харш хэрэг дээ. Эвшээхийг хориглоно хэмээн эзэн хаан бяцхан хунтайжид хэлэв.
Санаандгүй эвшээчихлээ. Би их хол аяллаа, унтаж чадаагүй... гэж бяцхан хунтайж хариу өчив.
-Тэгвэл чамд эвшээхийг тушааж байна. Олон жил хүний эвшээхийг би үзсэнгүй. Эвшээх бол надад их сонин зүйл. Алив! Дахиад эвшээ. Би тушааж байна гэж хаан айлдлаа.
Айж байна... Би огт чадахгүй... гэж бяцхан хунтайж час улайчихсан нам дуугаар хариу өчив.
-Хм! хм! Тэгвэл би... эвшээхийг чамд тушааж байна, үгүй бол... гэж хаан сүрдүүлнэ.
Хаан уурласнаасаа болон үгээ хэлж чадахгүй ээрэв бололтой.
Хааныг онцгойлон хүндлэх ёстой. Хаан дуулгаваргүй байдлыг тэвчиж чадахгүй л дээ. Энэ бол эзэн хааны онцгой эрх билээ. Харин хаан ухаант хүн болохоор ямагт ухаалаг тушаал өгнө.
“Хэрэв би генералдаа тэнгисийн цахлай шиг эргэлдэн нис гэж тушаасан бол, тэр захирагдахгүй байхад түүний буруу биш. Энэ нь миний алдаа болно” гэж шуудхан хэллээ.
-Би сууж болохсон болов уу? гэж бяцхан хунтайж зовонгуйхан лавлав.
-Чамайг суу гэж тушааж байна хэмээн сүрлэг хувцасныхаа хормойг татлаа. Бяцхан хунтайж гайхав. Гариг жижигхэн байлаа.
Хаан юугаа хаанчилдаг юм бол? гэж бодон:
-Ноёнтон, танд асуулт тавихыг минь өршөөн соёрхоно уу?... гэж бяцхан хунтайж хэлэв.
-Надаас асуу гэж тушаан, хаан тэвдүүхэн хариулав.
-Ноёнтон... юуг хаанчилдаг юм бэ, та?
-Бүгдийг
-Бүгдийг ээ?
Энэ газар бас бусад бүх гариг одод бүгд надад захирагдана гэж хаан гараа занган хэлэв. Эд бүгдийг та захирдаг гэж үү? хэмээн бяцхан хунтайжийн лавлахад
-Тийм... гэв.
Тэгвэл эзэн хаан хэмжээгүй эрхт төдийгүй, юм бүхнийг захирдаг юмаа гэж бодон:
-Одод танд үг дуугүй захирагддаг уу?
-Тэгэлгүй яахав. Үг дуугүй захирагдана. Би зарчимгүй байдлыг тэвчдэггүй гэв.
Энэ чадвар бяцхан хунтайжийн дурыг татав. Хэрэв тэр өөрөө эрхээ хадгалж чадвал, сандлаа хөдөлгөлгүйгээр, нэг өдөр нарны шингэхийг 44 удаа төдийгүй, харин 72, бас 100, мөн 200 удаа ч үзэж чадах нь ээ. Бяцхан хунтайж орхиж ирсэн гаригаа дурсан баахан уйтгарлавч, хаанаас зориг гарган:
Би нар шингэхийг үзэх юмсан... хүслийг минь хангаач... Наранд шингэхийг тушаан соёрхоно уу?... гэж хэлэхэд нь:
-Хэрэв би генералд эрвээхэй шиг нэг цэцэгнээс нөгөө цэцэг рүү нис гэх юмуу, эсвэл нэгэн эмгэнэл бич, аль эсвэл тэнгисийн цахлай шиг эргэлдэн нис гэж тушаахад үүнийг генерал биелүүлэхгүй бол тэр буруутан болох уу, би буруутан болох уу?
-Та буруутан болно гэж бяцхан хунтайж шуудхан хэллээ.
-Яг зөв. Хүн бүрээс юу хийж чадахыг нь урьдаас асуух хэрэгтэй. Захирагч бол эхлээд оюун ухаандаа бодох ёстой.
Хэрэв чи ард түмэндээ далайд унацгаа гэж тушаавал хувьсгал болох болно доо. Би дуулгавартай байхыг л шаардах эрхтэй, учир нь миний тушаал зөв зүйтэй гардаг.
Нар шингэх яалаа? гэж, нэг юм асуухаараа мартдаггүй заншлаараа бяцхан хунтайж шалгаав.
-Нар шингэхийг чи үзнэ. Би түүнд шаардана. Гэхдээ тохиромжтой цагийг харгалзах ёстой. Үүнд л эзэн хүний цэц, ухаан байдаг юм шүү дээ.
-Хэдийд тэр нь болдог юм бэ? хэмээн бяцхан хунтайж лавлан асуув.
-Хм! Хм! гэж хуанлийн хуудас эргүүлэн хм! хм! Тэр нь барагцаалбал... барагцаалбал... өнөө оройн 7 цаг 40 минутын үед болно доо! Миний яаж сайн захирдгийг чи харна аа гэж хаан хэлэв
Бяцхан хунтайж эвшээлээ. Нар шингэнэ гээд хуурч байгаад харамсана. Тэгээд бүр уйдчихаад:
-Энд надад хийх юм алга би буцна! гэж хаанд хэлэв.
-Битгий яв. Би чамайг сайдаар томилъя.
-Юуны сайд?
-Шүүх цаазны
-Шийтгэх хэн ч байхгүй шүү дээ!
-Яаж мэдэх вэ энэ чинь. Би хаанчилж байгаа үедээ аялаагүй л байгаа юм. Нас сүүдэр дээр гарч, сүйх тэрэг тавих зайгүй, явган явах ядаргаатай байдаг юм даа.
-Өө! Би гаригийн нөгөө талыг нь аль хэдийн үзчихсэн шүү гэж бяцхан хунтайж толгой хаялан хэлэв. Тэнд огт хүн байхгүй...
Чи өөрийгөө шүүхгүй юү. Энэ бүр хэцүү. Өөр хүнийг шүүхээс өөрөө өөрийгөө шүүх нь хавьгүй хэцүү байдаг юм. Хэрэв чи өөрөө өөрийгөө шүүж чадвал, чи ёстой үнэхээрийн ухаантай хүн болно доо гэж хаан хэллээ.
Би юу, хаана ч би өөрийгөө шүүж чадна. Тэгэхээр танай энд байх хэрэг алга даа гэж бяцхан хунтайж эсэргүүцэв.
-Хм! хм! Би сайн санаж байна, манай энэ гариг дээр хэд алхаад л нэг хөгшин үхэр хулгана бий дээ гэж хаан хэллээ. Би шөнө түүнийг сонсдог. Чи энэ хөгшин үхэр хулганыг шүүж чадна. Үе үе чи түүнд алах ял зааж болно. Чиний хууль цааз түүний амийг хамгаална. Тэгээд чи удаа дараа өршөөх болно. Чи түүнийгээ хайрлана. Тэр чинь ганцхан шүү дээ.
Бяцхан хунтайж:
-Би алах ял заахад дурлахгүй байна, харин явмаар л байна гэв. Хаан:
-Болохгүй гэв.
Харин бяцхан хунтайж авах замдаа аль хэдий гарчихсан боловч хөгшин эзэн хааныг гомдоохгүйг хичээж:
Хэрэв таны соёрхол яг л ёсчлон дагуулахыг хүсдэг юм бол надад их л ухаалаг тушаал өгөхсөн. Жишээлбэл: нэг минутын дотор яв гэж надад тушаах сан. Миний бодоход, боломжтой нөхцөл гэдэг чинь тэр...
Хаан юм хэлсэнгүй. Бяцхан хунтайж эхлээд хэсэг зуур эргэлзсэнээ, санаа алдан, цааш зам шулуудан алхлаа.
-Би чамайг миний элчин сайд болгоно гэж хаан яаран хашгирлаа. Тэр ямар ч эсэргүүцлийг тэвчин хүлцэж чадамгүй мэт дүртэй байв.
Бяцхан хунтайж, том хүмүүс мөн ч сонин юм даа гэж болон аяллаа үргэлжлүүлэв.


XI
Хоёрдахь гариг дээр нэр алдарт дуртай нэг хүн амьдардаг ажээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-27.jpg
-Аяа! Энэ чинь намайг хүндэтгэх хүн ирлээ! хэмээн алсаас дуу алдан бяцхан хунтайжийг тэр нэр алдарт дуртай хүн угтав. Нэр алдарт дуртай хүмүүст бусад бүх хүн өөрөөр нь бахархаад байх шиг санагддаг билээ.
-Амар байна уу! Та ямар инээдмийн малгайтай юм бэ? гэж бяцхан хунтайж хэлэв.
-Энэ нь мэндлэхэд зориулагдсан юмаа гэж нэр алдарт дуртай хүн хэлэв. Удтал алга ташин намайг хүлээж авахад би энэ малгайгаар мэндэлдэг юм. Харамсалтай нь хэн ч үүгээр явахгүй л юм даа.
-Аа, тийм үү? хэмээн бяцхан хунтайж нэг л ухаарахгүй байв.
Алгаа таш гэж нөгөө нэр алдарт дуртай хүн маань зөвлөв.
Бяцхан хунтайж хэлсэн ёсоор нь алгаа ташив.
Өнөө хүн маань, малгайгаа аван мэхэсхийн ёслов.
-Энэ чинь харин, хааныд хийсэн айлчлалтаас зугаатай юм байна даа юж бяцхан хунтайж бодов. Бяцхан хунтайж дахиад алга ташив. Өнөө хүн малгайгаа аван дахин дахин ёсолно.
Таван минут дасгал хийсний дараа нэг янзын энэ тоглоомонд бяцхан хунтайж ядарлаа.
-Малгайг унагаах гэвэл яах ёстой вэ? гэж бяцхан хунтайж асуулаа.
Өнөө хүн түүнийг дуулсангүй. Энэ хүн магтаалаас өөр үг хэзээ ч дуулдаггүй аж.
-Чи намайг үнэхээр их магтаж байна уу? гэж өнөө хүн бяцхан хунтайжаас асуув.
-Магтах гэж юу гэсэн үг вэ?
Магтах бахдах гэдэг бол, намайг энэ гаригийн хамгийн сайхан, дээд зэргийн хувцастай, туйлын баян, гоц ухаантай гэж танихыг хэлж байгаа юм.
-Энэ гариг дээр чи ганцаараа байгаа биш үү?
-Сэтгэлийг минь засаач. Ямар ч гэсэн намайг магт!
-Би чамайг бахдаж байна хэмээн мөрөө хавчин, чи юунд үүнийг сонирхоод байгаа юм бэ? гэж бяцхан хунтайж хэлэв.
Бяцхан хунтайж явлаа.
Том хүмүүс үнэхээрийн сонин улс шүү гэж бодон аяллаа үргэлжлүүлэв.


XII
Дараагийн гариг дээр нэг архичин амьдардаг байлаа. Энэ айлчлалт их хурдан болж, бяцхан хунтайж бүр уруу царайлав.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-03.gif
-Тэнд чи юу хийж байгаа юм бэ? гэж хоосон, юмтай бөөн шилний өмнө гөлрөн сууж байгаа архичнаас бяцхан хунтайж асуулаа.
-Ууж л байгаа гэж нэг л гунихарсан аясаар архичин хэлэв.
-Яагаад чи уугаав? гэж бяцхан хунтайж асуухад,
-Мартах л гэж хэмээн архичин хариулав.
-Юуг мартах гэж? хэмээн бяцхан хунтайж хэдийнээ харамсан байсан зүйлээ лавлалаа.
-Өөрийнхөө шившигтэй байдлыг мартах гэсэн юм гэж толгой дохив.
-Юун шившиг? гэж туслах гэсэн хүслээр бяцхан хунтайж лавлалаа.
-Уухын шившиг! гээд архичин таг чиг болчихов. Бяцхан хунтайж гайхасхийн явлаа.
Том хүмүүсийн хачин юм хийдэг нь аргагүй л үнэн юм даа гэж бодон аяллаа үргэлжлүүлэв.


XIII
Дөрөвдэх гариг дээр нэг олз хайгч хүн байлаа. Бяцхан хунтайжийг очиход толгой өндийлгөх завгүй байгаа ажээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-04.gif
-Амар байна уу? Тамхи чинь унтарчихаж гэв.
-Хоёр дээр нэмэх нь гурав тэнцэх нь тав. Тав долоо тэнцүү арван хоёр. Арван хоёр гурав тэнцүү арван тав. Сайн байна уу? арван тав долоо тэнцүү хорин хоёр. Хорин хоёр зургаа тэнцүү хорин найм. Хүүш! Энэ чинь 500 сая 622 мянга 731 юм байна шүү.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-44.jpg
-Юун 500 сая вэ?
-Хм? Чи байгаад л байгаа юм уу? 501 сая... би огт мэдэхгүй... Миний ажил жигтэйхэн их! Би хичээнгүй ажилладаг, дэмий чалчих зав алга! Тав хоёрын долоо...
501 сая юу юм бэ? гэж бяцхан хунтайж дахиад л асуулаа. Бяцхан хунтайж амьдралдаа, тавьсан асуултаасаа буцаж үзээгүй билээ.
-Завгүй хүн маань толгойгоо өндийлгөн:
-Энэ гариг дээр намайг тавин дөрвөн жил амьдрахад гурван саад учрав.
Хамгийн анхны нь, хорин хоёр жилийн өмнө, хаанаас ч юм бэ бүү мэд нэг жуулга унаж билээ. Тэгэхэд их аймшигтай дуу гарч, би тооцоондоо дөрөв алдсан юм. Хоёр дахь удаагийнх нь арван нэгэн жилийн өмнө болсон.
Үе мөч өвдсөн юм. Энэ ч их сууснаас болсон юм. Надад тэнэх зав алга. Би чинь томоотой хүн шүү дээ. Гурав дахь удаагийнх нь энэ дээ! Би 501 сая... гэлүү дээ.
Сая юу юм бэ?
Завгүй хүн маань бяцхан хунтайжийг огт амраахгүй нь гэж мэдээд:
-Огторгуйд хааяа харагддаг сая сая жижиг зүйлс гэв.
-Ялаа юу?
-Хаанаас даа, гялалзаад байдаг жижиг зүйлс
-Зөгий юү?
-Үгүй ээ, Залхуу хүнийг санаашруулдаг алтлаг жижиг зүйлс. Би чинь сүрхий ажилтай хүн шүү дээ! Би мөрөөдөх завгүй байдаг.
-Өө! Од уу?
-Зөв. Од.
-Чи 500 сая одоор яах юм бэ?
-501 сая 622 мянга 731. Би юм тодорхой байхад дуртай, сүрхий онцлогтой хүн шүү.
-Чи энэ одоор яах юм бэ?
-Би оддоор яадаг юм бэ гэж үү?
-Тийм.
-Яах ч үгүй л дээ. Би тэднийг эзэмшдэг юм.
-Одыг чи эзэмшдэг гэж үү?
-Тийм.
-Эрт би нэг хаантай дайралдсан, тэр бол...
-Хаад эзэмшдэггүй юм. Тэд “хаанчилдаг” юм. Энэ чинь шал өөр.
-Оддыг эзэмшээд чамд ямар ашиг байдаг юм бэ?
Намайг баяжуулдаг юм.
-Баяжаад чи яах юм бэ?
-Хүний олсон өөр одыг худалдаж авахад хэрэглэнэ.
Тийм ч юм даа, нөгөө архичин шиг л солиорсон эд юмуу даа гэж бяцхан хунтайж дотроо бодлоо.
Тэгээд өөр юм асуусан нь:
-Оддыг яаж эзэмшдэг юм бэ?
-Хэний одыг гэж нөгөө хүн уцаарлангуй хэллээ.
-Би мэдэхгүй л дээ. Хэнийх ч биш биз.
-Тэгвэл минийх. Хамгийн түрүүнд санаачилсан хүн би биз дээ.
-Тэгвэл болоо биз дээ.
-Тэгэлгүй яахав. Чи алмааз олбол, тэр чинийх л болно шүү дээ. Өөр хэнийх ч биш. Чи хүн амьтангүй арал олбол бас л чинийх болно. Чи хамгийн түрүүн нэг үнэтэй санаа олоход чи л түүнийг эзэмших эрхийг эдэлнэ. Энэ чинь чинийх л гэсэн үг биз дээ. Би оддыг эзэмшдэг, надаас өмнө хэн ч, хэзээ ч үүнийг эзэмшихийг мөрөөдөөгүй.
-Энэ ч үнэн гэж бяцхан хунтайж хэллээ. Чи тэднээр юу хийдэг юм бэ?
-Би тэднийг захирч байна. Би тэднийг тоолж, дахин тоолж байдаг юм даа. Энэ хэцүү. Харин би махруу хүн л дээ! гэж нөгөө хүн хэлэв.
Бяцхан хунтайж нэг л сэтгэл хангалтгүй байлаа.
-Хэрэв би хүзүүний ороолттой бол, хүзүүгээ ороогоод л өөрийн болгож авна. Хэрэв би цэцэгтэй бол цэцгээ түүгээд л өөрийн болгож авна. Тэгвэл чи оддыг түүгээд авч чадахгүй шүү дээ.
-Үгүй ээ, би тэдний чинь банканд хадгалж чаддаг.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Энэ бол, однуудаа жижиг цаасанд бичнэ. Тэгээд шургуулгатай шүүгээнд хийгээд цоожилно гэсэн үгээ.
-Ингээд л гүйцээ юү!
-Тэгээд л болоо.
Бяцхан хунтайж энэ чинь зугаатай юм даа гэж болов. Энэ нилээн хийсвэр юм. Нэг их ч ноцтой юм биш.
Бяцхан хунтайжийн чухал зүйлийн талаарх санал, том хүмүүсийнхээс их өөр байв.
-Би цэцэг эзэмшдэг байхдаа өдөр бүр усалдаг байсан даа. Би гурван галт уул эзэмшиж байхдаа долоо хоног бүр тогоог нь цэвэрлэж байлаа. Би сөнөсөн галт уулаа ч гэсэн цэвэрлэдэг байсан. Энэ минийг галт ууланд ч, миний цэцгэнд ч тустай, би ч тэднийг эзэмшдэг. Тэгтэл чамд од ашиггүй... гэж бяцхан хунтайж хэллээ.
Нөгөө олз хайгч хэлэх үгээ олж ядан дэмий л амаа ангалзуулна.
Бяцхан хунтайж явлаа.
Том хүмүүс хачин жигтэй юманд дуртай улс юм даа гэж болон аяллаа үргэлжлүүлэв.


XIV
Тавдахь гариг их сонирхолтой байлаа. Бусдаасаа хамгийн жижиг нь юм. Энд зөвхөн гудамжны нэг дэнлүү, түүнийг байрлуулах л зай байлаа. Хүн ч үгүй, орон байр ч үгүй гариг дээр нэг дэнлүү, дэнлүүч хоёр юунд үйлчилдгийг бяцхан хунтайж очихоос нааш тайлбарлаж чадмааргүй. Тэр дотроо л:
-Энэ тэнэг хүн байж магадгүй. Саяын дайралддаг хаан, нэр алдарт дуртай хүн, архичин, олз хайгчаас бага ч тэнэг байж болох юм. Түүний ажил жаахан ч гэсэн утгатай байж мэднэ. Тэр хүнийг дэнлүүгээ асаахад, од гариг, цэцэг ургаж байгаа юм шиг байж болно.
Тэр хүнийг дэнлүүгээ унтраахад од шингэж, цэцэг нойрсдог ч байж болно. Сайхан л ажил. Сайхан болохоороо үнэхээр ашигтай гэж бодов.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-28.jpg
Гаригт ойртож очингуутаа, дэнлүүчийг найрсгаар мэхийн мэндлэн:
Амар байна уу? Яагаад дэнлүүгээ унтраагаа вэ? гэхэд
-Ингэхээр тохиролцсон юм. Амар байна уу? гэж дэнлүүч хариулав.
Тохиролцоно гэж юу вэ?
-Дэнлүүгээ унтраахыг хэлж байгаа юм. Оройн мэнд хүргэе. Тэр дахиад асаав.
-Яагаад дэнлүүгээ дахиад асаачихав?
-Ингэж л тохиролцсон юм гэж дэнлүүч хариуллаа.
-Би ойлгохгүй юм гэж бяцхан хунтайж хэлэв.
-Ойлгож цөхөх юм байхгүй. Тохироо гэдэг бол тохироо л байгаа юм. Өдрийн мэнд хүргэе.
Тэгээд дэнлүүгээ унтраав.
Дараа нь дэнлүүч дөрвөлжин улаан алчуураар духныхаа хөлсийг арчлаа.
-Би ер бусын юм хийж байна. Урьд ухаалаг зүйл байсан юм. Би өглөө унтрааж, орой асаадаг байлаа. Би өдөр амарч, шөнө унтдаг...
-Энэ зуунаас өнөөх тохироо чинь өөрчлөгдсөн үү?
-Үгүй өөрчлөгдөөгүй гэж дэнлүүч хэлэв. Гунигтай хэрэг байна даа! Гариг жилээс жилд хурдан эргэж байхад тушаал өөрчлөгдөөгүй!
-Тэгээд гэж бяцхан хунтайжийн асуухад,
-Тэгээд одоо гариг нэг минутад нэг эргэж, би агшин ч амсхийх завгүй боллоо. Би минут тутам асааж, унтраана.
-Ямар хөгтэй юм бэ? Чиний энд өдөр ганц минут үргэлжилнэ гэнээ! Хөгтэй юм ер үгүй. Бид ярилцсанаас хойш нэг сар болчихлоо гэж дэнлүүч хэлэв.
-Нэг сараа?
-Тийм. 30 минут 30 хоног! Оройн мэнд хүргэе. Тэгээд дэнлүүгээ асаав. Бяцхан хунтайж түүнийг хараад, өөрийн үгэндээ эзэн болдог энэ дэнлүүчийг хайрлав. Бяцхан хунтайж, өөрийнхөө нар шингэхийг үзэх гээд сандлаа чирээд л дагаж байснаа саналаа. Нөхөртөө туслахыг эрмэлзэн,
-Чи байнаа... чи хүссэн үедээ амрах арга би мэднээ...
гэхэд,
-Би дандаа л хүсдэг гэж дэнлүүч ч хэлэв.
Хэлсэн үгэндээ эзэн болдог мөрглөө залхуу байж болно шүү дээ гээд Бяцхан хунтайж үргэлжлүүлэн:
-Чиний гариг үнэхээрийн жижиг юм. Чи гурав том алхаад нэг тойрч чадна. Чи дандаа нартай байхын тул удаан алхах хэрэгтэй. Чи амрахаа хүсэхээр л яваарай... чиний хүссэнээр өдөр удаан үргэлжилнэ.
-Энэ чинь надад ашигтай ч юм болохгүй. Би унтах их дургүй гэж дэнлүүч хэлэв.
-Энэ чинь золгүй хэрэг байна даа гэж бяцхан хунтайж хэлэхэд,
-Тийм ээ. Энэ золгүй хэрэг гэж дэнлүүч давтав. Өдрийн мэнд хүргэе. Тэр дэнлүүгээ унтраав.
Бяцхан хунтайж аяллаа үргэлжлүүлэн хаан, нэр алдарт дуртай хүн, архичин, олз хайгчийн аль нь ч гэсэн үүнийг тоохгүй юм байна даа гэж саналаа. Харин миний санахад, энэ хүн л тэдний хэнээс нь ч дээр юм шиг... учир нь энэ хүн зөвхөн амиа бодогч биш бололтой.
Бяцхан хунтайж харамсан санаа алдаж:
-Ганцхан энүүнтэй л найзалж болох юм даа. Тэрний гариг дэндүү жижиг. Хоёр хүн байх зайгүй... гэж боджээ.
Бяцхан хунтайж энэ гариг дээр хоногт 1440 удаа нар шингэдэгт нь харамсах бөгөөд чухам юунд харамсаж байгаагаа хэлж зүрхлэхгүй байлаа.


XV
Зургаа дахь гариг бол саяынхаас арав дахин уудам. Энэ гариг дээр хэмжээгүй олон бичдэг өвгөн амьдардаг ажээ.
-Хараач! Нэг жуулчин! гэж дуу алдан, бяцхан хунтайжийг угтав.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-29.jpg
Бяцхан хунтайж ширээн дээр сууж, жаахан амьсгаа дарав. Аль хэдийнээс аялсан нь илэрхий!
-Хаанаас ирэв? гэж өвгөн түүнээс асуув.
-Энэ ямар том юм бэ? Энд та юу хийж байгаа юм бэ?
гэж бяцхан хунтайж хэлэв.
-Би газарзүйч гэж Өвгөн хэлэв.
-Газарзүйч гэдэг юу вэ?
-Энэ бол цөл говь, уул ус, хот тосгон, далай тэнгис хаана хаана байдгийг мэддэг эрдэмтэн гэв.
-Энэ ёстой сонин юм гэж бяцхан хунтайж хэллээ. Энэ яг мэргэжил дээ! Газар зүйчийн гаригийг эргэн тойрон үзэж харлаа. Тэр ийм том гаригийг хэзээ ч үзээгүй билээ.
-Таны гариг их сайхан юмаа. Далай бий юү?
-Би түүнийг мэдэж чадаагүй шүү гэж газарзүйч хариуллаа.
-Өө! (Бяцхан хунтайжийн урам хугарав) Уул бий юу?
-Мэдэхгүй юм аа.
-Тосгон хот, гол мөрөн, говь цөл?
-Би бас л сайн мэдэхгүй юм байна.
-Та чинь газарзүйч биз дээ?
-За тийм. Харин би жуулчин биш газарзүйч.
Би жуулчдаар их дутагдаж байна. Хот тосгон, гол мөрөн, уул ус, далай тэнгис, говь цөлийг газар зүйч л тооцоолдог юм биш. Газарзүйч хэсэж тэнэхэд онцгой чухал. Тэр гэднээс асууж лавлан, дурсамж тэмдэглэлий нь авдаг. Тэдний хэн нэгнийх нь тэмдэглэл их сонин санагдвал, газарзүйч тэр жуулчны анкетыг бүртгэдэг.
-Яагаад ингэдэг билээ?
-Учир нь, тэр жуулчин, газарзүйн номд алдаатай зүйл оруулж. Уншигчдыг хуурч болох юм. Бас согтууруулах ундааны зүйлийг хэт хэрэглэсэн байвал бүр ч муу.
-Яагаад ингэдэг юм бэ? гэж бяцхан хунтайж дахин асуув.
-Согтуу хүнд нэг юм хоёр харагддаг. Тэгээд газарзүйч, тэнд байгаа ганц уулыг хоёр болгон тэмдэглэж болохгүй биз.
-Муу жуулчин болох, нэг хүнийг би танина гэж бяцхан хунтайж хэллээ.
-Тийм хүн байж болно. Хэрэв сайн жуулчин санагдвал түүний нээлтэнд анкет хийдэг.
Түүнийг очиж үздэг үү?
-Энэ төвөгтэй асуудал. Жуулчдыг баримтаар нотлохыг шаарддаг. Жишээлэхэд нэгэн том уулыг нээлээ гэвэл, том чулуунаас нь авчирахыг шаарддаг.
-Чи чинь, холоос ирсэн биз дээ! Чи жуулчин!
Гаригийнхаа тухай надад бичүүлээч! гэв.
Тэгээд газарзүйч дансаа гарган, харандаагаа барив. Жуулчны яриаг харандаагаар эхлэн тэмдэглээд, нотолгоогоо батлахаар нь бэхээр бичдэг аж.
-Би бэлэн боллоо гэж газарзүйч хэллээ.
-Хөө! Манайд гоц гойдын сонин юм байхгүй, их жижигхэн гариг л даа.
Би гурван галт уултай, хоёр нь оргилж, нэг нь сөнөсөн галт уул. Хэзээг мэдэхгүй.
-Хэзээг мэдэхгүй гэнээ гэж газарзүйч хэлэв.
-Надад бас нэг цэцэг бий.
-Би цэцэг тэмдэглэдэггүй.
-Яагаад ингэдэг вэ! Хамгийн гоё шүү дээ!
-Цэцэг богино настай л даа.
-Богино настай гэдэг нь юу гэж байгаа юм бэ?
-Газарзүйн ном бусад ном зохиолоос илүү оновчтой байх ёстой гэж газарзүйч хэлэв. Газарзүйн ном хэзээ ч хуучирдаггүй. Нэгэн уул байраа өөрчлөх нь тун ховор. Далайн ус шавхагдах нь бараг үгүй. Бид мөнхийн зүйлийг бичдэг.
-Сөнөсөн галт уул сэргэж болно. Богино настай гэдэг нь юу гэж байгаа юм бэ хэмээн бяцхан хунтайж яриаг нь тасдав.
-Галт уул сөнөсөн үү, үгүй юү гэдэг нь өөр хэрэг. Бид уул гэдгий нь тооцдог. Тэр бол өөрчлөгддөггүй гэж газарзүйч хэлэв.
-Богино настай гэдэг нь юу гэж байгаа юм бэ? хэмээн нэг юм асуусан бол салдаггүй заншлаараа бяцхан хунтайж дахин асуулаа.
Энэ бол удахгүй сөнөж алга болох зүйлийг хэлдэг юм гэв.
-Миний цэцэг удахгүй алга болно гэж үү?
-Тэгэлгүй яахав.
Миний цэцэг богино настай гэж үү дээ. Дөрвөн өргөс түүнийг хамгаалж байдаг юм. Гэртээ ганцааранг нь орхисон гэж бяцхан хунтайж бодов.
Энэ бол орхисон цэцгээ анх удаа эргэж бодсон бодол юм. Гэвч зориглон:
-Юуг явж үзэх зөвлөгөө өгнө үү? гэж асуув.
-Дэлхий гэдэг гаригийг үз. Энэ их нэртэй гариг... гэж газарзүйч хариуллаа.
Бяцхан хунтайж орхисон цэцгээ бодон бодон явлаа.


XVI
Долоо дахь гариг нь Дэлхий.
Дэлхий бол үл мэдэгдэх нэгэн гариг бишээ! Тэнд 111 хаан (хар арьстанг хүртэл оруулаад) 7000 газарзүйч, 900 мянган ашиг хонжоо хайгч, 750 сая согтуу хүн, 311 сая нэр алдар хөөцөлдөгч, өөрөөр хэлбэр, хоёр миллиард орчим том хүн байдаг.
Та нарт газрын хэмжээний талаар ойлголт өгөхийн тулд, зургаан тив дээр, цахилгаан гарахаас өмнө дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун арван нэгэн дэнлүүчийн арми байсныг хэлье.
Жаахан холдоод харахад үнэхээр гялалзаж байдаг. Энэ армийн хөдөлгөөн маш журамтай, дуурийн театрт тоглож байгаа бүжгэн жүжиг шиг л. Шинэ Зелданд, Австралийн дэнлүүчдийн ээлжээр эхэлдэг. Тэд цахилгаан дэнгээ асаагаад унтахаар явцгаадаг. Дараагийн ээлж нь Хятад, Сибирийн дэнлүүчдэд ирдэг. Тэд алгуурхан далд орж, Орос, Энэтхэгийн дэнлүүчдийн ээлж болдог. Тэгээд Африк, Европынх, дараа нь өмнөт Америнкийнхан. Сүүлд нь хойт Америкийнхны ээлж болдог. Тайзан дээр гарч ирэх дарааллаа тэд хэзээ ч алддаггүй. Энэ үнэхээр гайхамшигтай.
Хойт, урд туйлын хоёр дэнлүүчин л дэмий сууж, хааш яаш байна. Тэд жилд хоёр удаа дэнлүүгээ асаадаг.


XVII
Цэцэрхэх гээд дэгсдүүлэх явдал аргагүй л гардаг. Дэнлүүчдийн тухай та нарт чин үнэнээр би арай ч яриагүй. Та нарын мэдэхгүй зүилд манай гаригийн тухай би буруу ойлголт өгч байгаа ч байж болох юм. Хүмүүс газар дээр тун бага зай эзэлдэг. Хэрэв хоёр миллиард хүн дэлхий дээр амьдардаг бол, тэднийг талбай дээр зогсоогоороо цуглаанд оролцож байгаа юм шиг нэг доор бөөгнөрүүлэхэд хааш хаашаагаа хорин мод газар дөлгөөн далайн бяцхан арал дээр бүх хүн төрөлхтөнийг багтаан байрлуулж ч болох билээ.
Том хүмүүс хүүхэд та нарт итгэхгүй нь мэдээжийн хэрэг. Тэд их газар эзэлж байгаа гэж санацгаана.
Заан мод шиг том гэж өөрсдөө бодоцгооно. Та нар тэдэнд тооцоолохыг зөвлөцгөө. Тэд тоог эрхэмлэнэ. Тоо бодоод өгвөл тэднийг баярлуулна. Гэвч энэ залхуутай ажилд цагаа битгий үр. Энэ ашиггүй. Надад итгэцгээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-30.jpg
Бяцхан хунтайж газар дээр хэнийг ч хараагүйдээ гайхаж билээ. Элсэн дотор сарны өнгөт цагариг хөдөлж байхад, гаригаа андуурчихаа юм болов уу хэмээн айж байжээ.
-Сайхан нойрсоорой гэж огт санамсаргүй бяцхан хунтайж мэндлэхэд,
-Сайхан нойрсоорой гэж Могой хэллээ.
-Ямар гариг дээр би уначихав аа? гэж бяцхан хунтайж асуухад нь,
-Дэлхий дээр, Африк гэж Могой хариулав.
-Өө! ... Дэлхий дээр хүн байдаггүй юм уу?
-Энд бол элсэн цөл. Элсэн цөлд хүн байдаггүй юм. Дэлхий их том шүү гэж могой хэлэв.
Бяцхан хунтайж чулуун дээр суугаад, тэнгэр өөд харан:
-Хүмүүст, өөрсдийнх нь оддыг таниулах гэж одод гэрэлтэж байгаа юм уу даа. Миний гаригийг хар. Тэр яг бидний дээр... Харин ямар хол байнаа! гэж бодов.
-Од гоё шүү. Чи энд юу хийх гэж ирээв? гэж Могой асуув.
-Би цэцэгтэйгээ муудалцсан юм гэж бяцхан хунтайж ярилаа. Могой:http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-31.jpg
-Пөөх! гэв.
Тэр хэсэг чимээгүй болов.
-Хүмүүс хаана байна? Цөлийн дунд ганцаараа юм шиг... гэж бяцхан хунтайж асуулаа.
-Хүмүүсийн тэнд ч ганцаараа л байна даа гэж Могой хэлвэ. Бяцхан хунтайж түүнийг харж харж:
-Чи хуруунаас нарийхан ямар сонин амьтан бэ гэв.
-Гэхдээ хааны хуруунаас ч хүчтэй дээ гэж Могой хэлэв.
Бяцхан хунтайж хөхрөн:
-Чи нэг их хүчтэй биш байхаа... Чамд хөл ч байхгүй... Чи аялж ч чадахгүй...
-Хөлөг онгоц шиг л чамайг алс хол аваачиж чадна гэж Могой өгүүлэв. Могой алган бугуйвч шиг л бяцхан хунтайжийн шилбийг ороож байгаад:
-Би хүнд хүрвэл, түүнийг гарч ирсэн газар нь л хүргэдэг дээ. Чи бол ариун, чи нэгэн одноос ирсэн шүү дээ.
Бяцхан хунтайж юу ч хэлсэнгүй.
-Энэ хатуу дэлхий дээр, чи дэндүү дорой амьтан юм.
Чамайг би өрөвдөж байна. Чи гаригаа мөрөөдөн харамсаад байвал би чамд тусална. Би чадна...
-За! Би сайн ойлгож байна. Гэхдээ чи юунд дандаа оньсого шиг юм яриад байгаа юм бэ?
-Би тэр оньсгы чинь тайлж чадна гэж Могой хэлэв. Тэд хэсэг чимээгүй болов.


XVIII
Бяцхан хунтайж элсэн цөлийг гаталж яваад нэг цэцэгтэй дайралдав. Гурван дэлбэтэй л цэцэг, өөр гоц гойд юмгүй...
-Сайн байна уу? гэж бяцхан хунтайж мэндлэхэд
-Сайн байна уу? гэж хариулав.
-Хүмүүс хаана байна? гэж бяцхан хунтайж найрсгаар асуув. Цэцэг нэг өдөр, аянчин өнгөрөхийг харсан юм байжээ.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-32.jpg
-Хүмүүс үү? Зургаа юм уу долоо байдаг гэж бодож байна. Би тэднийг хэдэн жилийн тэртээ харсан. Гэвч хаана байдгий нь мэдэхгүй.
Салхи тэднийг дуртай зүгтээ л авч явдаг байх. Тэд үндэсгүй болохоороо их зовдог гэж цэцэг хэлэв.
-Үүрд баяртай гэж бяцхан хунтайж хэлэхэд
-Үүрд баяртай гэж цэцэг хариу өчив.


XIX
Бяцхан хунтайж өндөр ууланд гарав. Түүний өвдгөөр нь татдаг гурван галт уулнаас өөр уул огт үзээгүй билээ. Сөнөсөн галт уул нь сандал болон үйлчилдэгсэн. “Энүүн шиг өндөр уулан дээрээс, бүх хүн амьтан, бүх л гариг... нэг зэрэг харж чадах юм байна даа” гэж болов. Гэтэл өндөр байц хаднуудын шовх орой юу ч эс харагдуулах ажээ.
-Сайн байна уу гэж огт санамсаргүй хэлэхэд,
-Сайн байна уу... Сайн байна уу... Сайн байна уу... гэж хадны цуурай цуурайтав.
-Та хэн бэ? гэж бяцхан хунтайж асуухад.
-Та хэн бэ... Та хэн бэ... Та хэн бэ... хэмээн цуурайтна.
-Найзалцгаая, би ганцаараа гэхэд,
-Би ганцаараа... би ганцаараа... гэж цуурай давтана.


http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-33.jpg
“Ямар хөгтэй гариг вэ! Энэ бол хув хуурай, шов шовх, шов шорвог ажээ. Хүмүүст төсөөлөн бодох чадвар алга байна. Тэд юу л хэлснийг давтана... Гэртээ би нэг цэцэгтэй. Тэр дандаа эхэлж ярьдагсан...” гэж бодов.


XX
Бяцхан хунтайж, элс, цөл, хад, хавцал, цас, мөсийг туулан яван явсаар зам оллоо. Энэ зам л хүнд ойрхон хүргэнэ биз.
-Сайн байна уу гэж мэндлэв.
Энэ бол сарнай цэцгийн цэцэрлэг байлаа.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-34.jpg
-Сайн байна уу гэж сарнай цэцгүүд хариу мэндлэв.
Бяцхан хунтайж тэднийг ажиглалаа. Өөрийнх нь цэцэгтэй адилхан юм. Та нар чинь ямар гээч цэцэг вэ? гэж тэднээс гайхан асуухад,
-Бид сарнай цэцэг гэцгээв.
-Пөөх! ... гэж бяцхан хунтайж дуу алдав. Тэр их харамсана. Цэцэг нь, өөрийнхөө төрлийн дотор ганцаараа гэж ярьсан юмсан. Тэгтэл ганц цэцэрлэгт, яг адилхан цэцэг таван мянга байна!
“Тэр энийг харсан бол эгдүү нь хүрнэ дээ... Энэ инээдтэй зүйлээс зайлахын тулд үхэх гэж байгаа юм шиг учиргүй ханиах байсан даа. Би арчлах үүрэгтэй юм л даа. Хэрэв арчлахгүйсэн бол, тэр үнэхээр үхэж, намайг ичээх байсан сан...” гэж бяцхан хунтайж бодов.
Тэгээд бяцхан хунтайж: Би хорвоо дээр ганцхан байдаг цэцэгтэй гэж санаж байсан чинь хааяагүй л ургадаг ерийн л нэг сарнайтай юм байна даа. Миний өвдгөөр татдаг нэг нь сөнөсөн гурван галт уул, ганцхан сарнай цэцэгтэй байжээ. Нэг сасандаа ийм явах юмуу? Ямар ийм хунтайж байх вэ дээ! гэж бодов. Тэгээд өвсөн дээр хэвтээд уйлж байлаа.


XXI
Тэгж байхыг нь үнэг хараад:
-Сайн байна уу хэмээн мэндлэхэд,
-Сайн байна уу гэж бяцхан хунтайж найрсгаар мэндлэн, эргэсэн болов юу ч үл үзэгдэнэ.
-Би энд байна гэж дуу алимын модон доороос гарлаа.
-Чи чинь хэн бэ? Чи их гоё юмаа... гэж бяцхан хунтайж асуухад
-Би үнэг байна гэлээ.
Надтай ирж тоглооч, би жигтэйхэн уйтгартай байна... гэж бяцхан хунтайж гуйлаа.
-Би чамтай тоглож чадахгүй. Би чамд дасаагүй гэж үнэг хэлэв.
Өө өршөөгөөрэй гэж хэлэн бяцхан хунтайж хэсэг бодсоноо, дахин:
-“дасах” гэж юу гэсэн үг вэ? гэв.
-Чи энд байдаггүй шүү дээ, чи юу эрж яваа юм бэ? гэж Үнэг асуулаа. Бяцхан хунтайж:
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-35.jpg-Би хүмүүсийг эрж явна. “Дасах” гэдэг юу гэсэн үг вэ? гэв.
-Хүмүүс, буутай ан хийдэг юм даа. Энэ нь хэчнээн бэрхшээлтэй! Тэд бас тахиа тэжээдэг. Энэ тэдний гол сонирхол. Чи тахиа эрж байна уу? гэж үнэг асуув.
-Үгүй. Би найз хөхдөө эрж байна. Дасах гэдэг юу гэсэн үг вэ? гэж бяцхан хунтайж шалгаав.
-Энэ аль эрт мартагдсан ухагдахуун юм. Энэ нь “холбоо тогтоох...” гэсэн утгатай гэж Үнэг хэлэв.
-Холбоо тогтоох гэнээ?
-Тэгэлгүй яахав. Чи бол зуун мянган жижиг хүүхэдтэй яг л адилхан санагдаж байна надад. Чи надад хэрэггүй. Чамд би огт хэрэггүй. Би чамд зуун мянган үнэгтэй л адилхан байгаа.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-36.jpg

Харин чи надад дасвал бид бие биедээ хэрэгтэй болно. Дэлхий дээр ганцхан чи л минийх болно. Дэлхий дээр би ч ганцхан цинийх болно... гэж үнэг хэллээ.
-Би ойлгож эхэлж байна. Нэгэн цэцэг... миний бодоход тэр надад дасчээ... гэж бяцхан хунтайж хэлэв.
-Тийм байж болно. Дэлхий дээр байгаа янз бүрийн зүйлийг хар л даа... гэж үнэг хэлэв.
-Өө! Тэр чинь дэлхий дээр биш шүү гэж бяцхан хунтайж хэлэв. Үнэг их л сонирхолтой хараад:
-Өөр гариг дээр байгаа гэж үү?
-Тэр гариг дээр чинь анчид байдаг уу?
-Үгүй.
-Тэр чинь ямар сонин юм бэ? Тахиа бий биз?
-Байхгүй шүү.
-Ер байх юм гэж алгаа хэмээн үнэг шүүрс алдав.
Үнэг цааш нь:
-Би нэг л хэвийн амьдралтай. Би тахиа агнаж, хүмүүс намайг агнадаг. Бүх тахиа адил. Бүх хүн адил. Би энүүнд нь жаахан уйддаг.
Харин чи надад дасвал, миний амьдралд нар гарах шиг болно доо. Би бүх хөл чимээнээс нэгийг нь ялгаж таньдаг болно доо. Бусад нь намайг газар доор оруулах дохио болно. Чинийх бол намайг үүрээс дуудах хөгжим шиг л байна даа. Чи хар л даа. Тэнд тариан түрүү байгааг үзэж байна уу?
Би талх иддэггүй. Тариан талбайд би татагддаггүй. Энэ уйтгартай! Чи харин алтан шаргал үстэй юм. Чи надад дасвал, ёстой гайхалтай сайхан болно доо энэ чинь! Тариа алтан шаргалгаад ирэхээрээ, тэр чинь чиний дурдатгал болно доо, надад. Би тарианы исгэрэн халиурах чимээнд дуртай болно доо...
Үнэг чимээгүй болон, бяцхан хунтайжийг харж харж:
-За алив... надад дасаач! гэв.
Би дуртай л байна, харин зав алга. Найз нөхөд олох, их юм мэдэх хэрэгтэй гэж бяцхан хунтайж хэлэв.
-Ер нь юм, зөвхөн дассан юмаа л таньдаг даа гэж үнэг хариулав. Хүмүүст юм таних завгүй. Худалдаачнаас бүх зүйлээ авдаг. Найз нөхөр худалддаг худалдаачин байдагсан бол хүмүүст найз гэж байхгүй байхсан. Чи найз нөхөр эрж байгаа бол надад дас!
-Яах хэрэгтэй вэ? гэж бяцхан хунтайж асуухад,
-Тэвчээртэй байх хэрэгтэй гэж үнэг хэлэв. Чи надаас жаахан зайтай өвсөн дунд суугаатах даа. Би чамайг нүднийхээ булангаар харна. Чи дуугүй байгаарай. Хэл андууруулахын эх сурвалж болдог юм шүү. Тэгээд өдөр бүр, чи бага багаар ойртож сууна...
-Маргааш нь бяцхан хунтайж эргэж ирлээ.
-Тогтмол цагт ирж байвал сайн шүү гэж үнэг хэлэв. Жишээлбэл, хэрэв чи үдээс хойш дөрвөн цагт ирдэг бол, би гурван цагаас л баяр хөөртэй болно. Цаг дөхөх тусам л би улам баяртай болно. Дөрвөн цаг гэхэд, миний сэтгэл догдлон хөдөлж, аз жаргал гэдгийг эзэлнэ дээ! Харин чи хэзээ хамаагүй ирвэл, миний сэтгэл зүрх огт хөдлөхгүй... ёс журамтай байх хэрэгтэй.
-Ёс журам гэдэг юу вэ? гэж бяцхан хунтайж асуув.
-Энэ бас л аль хэдий мартагдсан зүйлийг хэлж байгаа юм.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-37.jpg
Бусад өдрөөс ялгаатай нэг өдөр, бусад цагаас ялгаатай нэг цагт хийдэг юмыг хэлдэг юм. Нэг ёс байна. Жишээлбэл,
Миний анчид, Пүрэв гаригт тэд хотын охидтой бүждэг. Тэгэхээр пүрэв гариг надад хамгийн сайхан өдөр! Би усан үзмийн бут хүртэл зугаалдаг. Хэрэв анчид хэдийд ч хамаагүй бүждэгсэн бол бүх өдөр огт ялгаагүй би бүр амралтгүй байхсан билээ гэж үнэг хэлэв.
Ингэж бяцхан хунтайж үнэгэнд дасав. Явах цаг ойртоход:
-Аах! ... Би уйлах нь ээ гэж Үнэг хэллээ.
Энэ чиний буруу л даа гэж бяцхан хунтайж хэлэв. Би чамаас муу юм хүсээгүй, харин чи л намайг, чамд дасахыг хүссэн.
-Тэгэлгүй яахав гэж Үнэг хэлэв.
-Тэгээд чи уйлах нь уу! гэж бяцхан хунтайжийг асуухад, үнэг:
-Тэгэлгүй яахав гэв.
-Чи уйлаад ямар ч ашиггүй шүү дээ!
-Тарианы өнгө л надад ашигтайдаа гэж үнэг хэлэв. Тэгээд дахин:
-Сарнайнуудаа очиж хар. Чиний сарнай ертөнц дээр ганцхан л юм гэдгийг чи ойлгоноо. Чамайг надтай салах ёс гүйцэтгэхээр ирэхэд чинь, нэгэн нууц бэлэг барина.
Бяцхан хунтайж сарнайнуудыг дахиж хараад:
-Та нар миний сарнайтай ер адилгүй. Одоохондоо та нар юу ч биш. Хэнд ч та нар дасаагүй, хэн ч та нарт дасаагүй. Та нар миний Үнэг шиг юм. Нэг үнэг бусад зуун мянган үнэгтэй л адил. Гэвч би нэг үнэг найзтай, одоо тэр ертөнц дээр ганц байдаг юм шиг л болсондоо гэж хэлэв.
Сарнайнууд их ичицгээв.
-Та нар үзэсгэлэнтэй, гэхдээ юу ч биш. Та нарын төлөө хэн ч үхэхгүй. Мэдээжийн хэрэг, миний сарнай наддаа л ганцхан, дэргэдүүр нь өнгөрөхөд та нартай адил ерийн л юм шиг харагддаг байх.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-43.jpg
Гэхдээ миний сарнай л та бүгдээс хамгийн чухал, тэгээд ч би л усалдаг. Тэгээд ч, би бүрхүүлээр хамгаалсан. Тэгээд ч би халхавч хийсэн. Тэгээд ч эрвээхэйн авгалдайнуудыг алсан (эрвээхэйндээ байгаа хоёр гурваас бусдыг) Тэгээд ч сарнайныхаа гомдохыг, биеэ магтан сайрхахыг, заримдаа дуугүй болчихыг нь би мэддэг. Үнэхээр л миний л сарнай даа, тэр чинь гэж сарнайнуудад бяцхан хунтайж хэлэв. Тэр буцаж ирээд Үнэгэнд:
-Үүрд баяртай гэхэд...
-Үүрд баяртай. Энэ миний нууц. Энэ их энгийн гэдэг нь: зөвхөн сэтгэл зүрхээрээ л хардаг юм. Нүдэнд үзэгддэггүй нь онцлог л доо гэж үнэг хэллээ.
-Нүдэнд үзэгддэггүй онцлог нь гэдгийг мартахгүй хэмээн бяцхан хунтайж давтан хэлэв.
-Чиний сарнай чамд чухал л юм бол, чи сарнайдаа энэ хэсэг хугацааг алдлаа.
-Сарнайдаа энэ хэсэг хугацааг алдлаа... гэж мартахгүйн тулд бяцхан хунтайж давтав.
Энэ үнэнийг хүмүүс мартчихсан юм. Харин чи түүнийг мартах ёсгүй. Чи дассан юмандаа дандаа хариуцлагатай хандаж байх хэрэгтэй. Чи сарнайгаа хариуцах ёстой... гэж Үнэг хэлэв.
Би сарнайныхаа өмнө хүлээх хариуцлагатай гэж бяцхан хунтайж давтсаар явлаа.


XXII
-Сайн байна уу хэмээн бяцхан хунтайж мэндлэхэд
-Сайн байна уу хэмээн сумчин хариу мэндлэв.
-Чи энд юу хийж байна гэж бяцхан хунтайжийн асуухад,
-Би аялагчдыг мянга мянган хэсгээр ангилж байна.
Би тэдний явдаг галт тэрэгнүүдийг баруун, зүүн тийш нь чиглүүлж өгдөг гэж сумчин хариулав.
Гэрэлтсэн хурдан галт тэрэг аянга ниргэж байгаа шиг дуугаран, сумчны өрөөг чичигнүүлэв.
-Тэд их яарчээ. Юу гэж яваа юм бэ? гэж бяцхан хунтайж хэлэв.
-Галт тэрэгний машинч өөрөө мэдэхгүй яваа юм гэж сумчин хэллээ. Нөгөө талаар хоёрдахь гэрэлтсэн хурдан галт тэрэг өнгөрөв.
-Тэд эргээд ирж байгаа юмуу? гэж бяцхан хунтайж асуулаа...
-Энэ тэд биш ээ, Энэ сольж байгаа юм гэж сумчин хэллээ.
-Энд байхдаа тэд дургүй байсан юм уу.
-Нэг газар байхдаа хэзээ ч дуртай байдаггүй юм гэж сумчин хэлэв.
Гурав дахь гэрэлтсэн хурдан галт тэрэг нүжигнэн өнгөрөв.
-Эхний аялагчдыг гүйцэх гэж яваа юм уу? гэж бяцхан хунтайж асуув.
-Тэд чинь тэгье ингэе гэх юмгүй улс. Тэд тэр дотроо унтаж, эвшээж байдаг л даа. Хүүхдүүд л цонхны шилэнд хамраа нааж явдаг юм гэж сумчин хэллээ. Зөвхөн хүүхдүүд л тэдний юу эрж байгааг мэддэг биз. Тэд хүүхэлдэйндээ хамаг цагаа зориулдат. Тэдэнд хүүхэлдэй нь их чухал юм байдаг, түүний нь авбал уйлцгаана... гэж бяцхан хунтайж хэлэв.
-Тэд азтай улс гэж сумчин хэлэв.


XXIII
-Сайн байна уу гэж бяцхан хунтайж мэндлэхэд,
-Сайн байна уу гэж худалдаачин хариу мэндлэв. Энэ нь амны цангаа гаргах үрлийн худалдаачин ажээ. Долоо хоногт нэгийг залгичихад юм уух гэж ер боддоггүй гэнэ.
-Яагаад чи энийг худалддаг юм бэ? гэж бяцхан хунтайжийн асуухад,
-Энэ нь цаг маш их хэмнэдэг юм. Шинжлэн магадлах мэргэжилтнүүд тооцоо гаргасан. Долоо хоногт тавин гурван минут хэмнэж байна гэсэн гэж худалдаачин хэллээ.
-Тавин гурван минутанд юу хийх юм бэ?
-Юу л хүссэн тэрийгээ л хийнэ...
“Хэрэв би тавин гурван минут зарцуулах байсан бол усан оргилуур луу л тайвуухан алхана даа” гэж бяцхан хунтайж бодов.


XXIV
Элсэн цөлд эвдрэл тохиолдоод найм дахь хоног дээрээ, усныхаа нөөцийн сүүлчийн дуслыг ууж байхдаа худалдаачны түүхийг сонсож билээ.
-Аа чиний дурсамж ямар сонин юм бэ? гэж би бяцхан хунтайжид хэлэв. Харин би онгоцоо засаж амжаагүй л байна. Уух юм юу ч байхгүй. Усан оргилуур луу тайвуухан алхаж болохсон бол би ч гэсэн баяр хөөртэй явна даа!
-Миний нөхөр үнэг надад хэлэхдээ...
-Бяцхан сайн хүү минь, тэр үнэгэнд огт хамаагүй!
-Яагаад?
-Учир нь бид цангаж үхнэ.
Тэр миний сэтгэлийг ойлгосонгүй, надад:
-Үхэх ч гэсэн нэг найзтай байдаг чинь сайн хэрэг. Би үнэг гэдэг найзтайдаа сэтгэл ханталуун байдаг.
Тэр бол аюулыг мэдэхгүй. Тэр хэзээ ч өлссөн ч үгүй. Цангасан ч үгүй. Жаахан нартай л бол гүйцээ... гэж би бодов.
Тэр намайг харж харж, миний бодож байгаад хариулах мэт толгой дохин:
-Би бас цангаж байна. Худаг эрцгээе...
Би мөрөө хавчин: -Хэмжээ хязгааргүй элсэн цөлд мухар сохроор худаг эрэх гэдэг тэнэг хэрэг гэв. Тэгсэн мөртлөө бид бие биенээ дуурайгаад л алхав.
-Бидний чив чимээгүй явсаар байтал, үдшийн бүрий болон одод уван цуван гялалзсаар. Миний ам цангаж байсан болохоор, сэтгэл төдий л хөдлөхгүй, оддыг мөрөөдлийн зүйл мэтээр харж явлаа. Бяцхан хунтайжийн хэлсэн үг санаанд орон:
-Чи бас цангаж байна гэв үү? гэж би түүнээс асуулаа.
Тэр миний асуултанд хариулсангүй. Ерийн байдлаар л:
-Ус зүрхэнд бас сайн байж чадах байх аа... гэв.
Би түүний хэлснийг ойлгосонгүй, гэхдээ юу ч хэл-сэнгүй... Түүнээс асуух хэрэггүй гэж сайн мэдэж байлаа.
Бяцхан хунтайж ядарчихжээ. Тэр асуув. Би хажууд нь суулаа. Хэсэг дуугүй байснаа дахин:
-Нэгэн цэцгийн ачаар од гоё харагддаг. Тэр цэцгийг хүмүүс хардаггүй л дээ гэв.
-Тэгэлгүй яахав гэж би хариулаад, сарны туяанд элсний үелээг харан, дуугүй суулаа.
-Элсэн цөл ч гэсэн сайхан байна даа гэж тэр хэлэв. Энэ үнэн л дээ. Би элсэн цөлд дандаа дуртай. Элсний гүвээн дээр сууна. Юу ч үл үзэгдэнэ. Юу ч үл сонсогдоно.
Тэр үед анир чимээгүйн дунд нэгэн юм туяарна...
-Элсэн цөлийг чимэглэж байгаа зүйл бол хэдэн алхмын цаана худгийг нууж байна гэж бяцхан хунтайж хэлэв.
Элсэн цөлийн туяарсан нууцын тухай гэнэт юм санаанд орлоо. Намайг бага байхад манайх хуучны нэгэн байшинд сууж байсан. Тэгэхэд булаастай эрдэнийн тухай домог ярьж билээ. Хэзээ ч хүн түүнийг нээгээгүй, магад ч үгүй эрж хайгаагүй ч байж болох юм. Энэ байшиндаа тэр баяртай байдаг санж. Миний сэтгэлийн угт байгаа гэнэн зүйлийг нуусаар...
-Тийм ээ. Элсэн цөлд ч юмуу, одод ч юмуу, орон байранд ч юмуу, хамаарах гоё сайхан нь түүний үл үзэгдэхэд л байгаа юм! гэж би бяцхан хунтайжид хэллээ.
-Чамайг миний үнэгтэй адил зөвшөөрч байгаад чинь, би таатай байна гэв.
Бяцхан хунтайжийг унтахаар нь, тэврээд замдаа орлоо. Миний сэтгэл догдолж байлаа. Тэр надад эмзэгхэн эрдэнэ авч яваа юм шиг санагдав. Газар дээр түүнээс өөр эмзэг юм байхгүй шиг бодогдоно. Сарны гэрэлд, түүний цайвар магнай, аниастай нүд салхинд хийсэж байгаа үсийг харахад, эд бүгд нь бүрхүүл юм шиг санагдав. Үл үзэгдэх нь хамгийн чухал...
Инээмсэглэж байгаа дутуу нээгдсэн уруулыг нь харахад бяцхан хунтайж унтаж байгаа нь ч гэсэн цэцгэндээ үнэнч, сарнай нь түүнийг хэдийд ч гэсэн дэнгийн гол шиг дотроос нь туяаруулан байгаа нь сэтгэл догдлуулав... Надад улам л хэврэг шиг боллоо. Дэнлүүг сайн хамгаалах хэрэгтэй. Салхи сэнгэнэхэд л унтраачихна...
Ингэж явсаар, өглөө болоход би худаг олж билээ.


XXV
Хүмүүс хурдан галт тэргээр явах боловч тэд юу эрж хайж байгаагаа огт мэддэггүй. Тэгээд л ийш тийш хөшилдөж байдаг юм... гэжээ.
-Энэ ч чухал юм биш... гэж бяцхан хунтайж нэмж хэллээ.
Бидний хүрч очсон худаг, Сахарын худгуудтай адилгүй байв. Сахарын худаг бол элсэн дунд ухчихсан ерийн л нүх байдагсан. Энэ худаг тосгон суурины худагтай адил аж. Гэтэл тэнд нэг ч тосгон суурин байхгүй, би л мөрөөдөж байлаа.
-Хачин юм даа, татуурга, хувин, оосор... бүх юм бэлэн гэж бяцхан хунтайжид хэлэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-38.jpg
Тэр инээгээд л, уяаг нь авч, татуургы нь эргүүлэв. Татуурга нь нар салхинд удчихсан салхинд хүрд хяхнаж байгаа юм шиг дуугарч байв.
-Чи сонсооч, энэ худгийг бид сэргээж, тэр дуулж байна.. гэж бяцхан хунтайж хэллээ.
Бяцхан хунтайжийг бяр орох юм хийлгэхийг би хүссэнгүй.
-Наадах чинь чамд хэцүү, орхичих, би хийе гэж хэлэв.
-Би худагны ёроолы нь хүртэл хувингаа аажуухан оруулав. Би түүнийг тэнд баттай байрлуулав. Чихэнд татуургын дуу сонсдож, усан дотор нарны дүрс чичигнэн харагдана. Бяцхан хунтайж:
-Энэ усыг хараад ам бүр цангачихлаа, надад уулгаач... гэв.
Би түүний юу эрж байсныг мэдлээ.
Би хувингаа татан, бяцхан хунтайжийн уруулд хүргэв. Тэр нүдээ аньчихаад л залгилаад уналаа. Баяр наадам шиг л боллоо. Бусад идэж уух юмнаас энэ ус л аминд орж байлаа. Одот тэнгэрийн доогуурх алхаа, татуургын дуу, миний гарын хүчээр л энэ худгийг олсон юм. Сэтгэлд таатай бэлэг шиг л. Намайг бага байхад, шинэ жилийн будаалгын хөгжим, сүлд модны гэрэл гэгээ, урьхан инээмсэглэл, шинэ жилийн бэлэг авчихсан байх ийм л байдагсан.
-Танай тэндэх хүмүүс, нэг цэцэрлэгт таван мянган сарнай тарьдаг... тэд юу эрж хайж байдгийг тэд олдоггүй... гэж бяцхан хунтайж хэлэв.
-Тэд нар түүнийг олдоггүй гэж би хариулав...
-Тэд өөрсдийнхөө эрсэн юмыг ганцхан сарнай буюу балгахан уснаас олж чадна даа...
-Тэгэлгүй яахав гэж би хэлэв. Бяцхан хунтайж дахиад:
-Харин нүд сохор юм бол сэтгэлээр нь эрэх хэрэгтэй. Ус ууж, дотор минь уужирлаа. Элс өдөр болоход бал бурмын өнгөтэй байдаг. Би ч бас бал бурмын өнгөнд дуртай л даа. Яалаа гэж надад муу байхав дээ...
-Чи амласандаа хүрээ хэрэгтэй гэж бяцхан хунтайж дөлгөөхөн хэлээд миний дэргэд суулаа.
-Ямар амлалт?
-Чи мэдэж байна уу... миний хонины хошуувч... би цэцгэндээ хариуцлагатай ханддаг шүү!
Би халааснаасаа зургийн нооргуудаа гаргав. Бяцхан хунтайж тэднийг харан хөхөрч хэлсэн нь:
-Чиний заан мод байцаатай жаахан төстэй болж
-Пөөх!
-Заан модондоо би үнэндээ сэтгэл хангалуун байсан шүү!
-Чиний үнэг... түүний чих... эвэртэй жаахан адилхан болж... дэндүү урт байна!
Бяцхан хунтайж дахиад л инээв.
-Бяцхан сайн хүү, чи ялгаж чадахгүй байна, би аварга могойг гадна, дотно талаас нь яаж зурахыг огт чадахгүй байгаа юм.
-Өө! тэр болноо, хүүхдүүд мэддэг юм гэж бяцхан хунтайж хэлэв. Би хошуувч зурлаа. Түүнд өгөхдөө сэтгэл зовон:
-Миний мэдэхгүй төслүүд чамд бий байхаа... гэлээ, Харин тэр хариулсангүй. Надад:
-Чи мэдэж байна уу. Дэлхий дээр буусныг... маргааш ой болно... гэв.
Тэгээд хэсэг чимээгүй байснаа, дахин:
-Эндээс их ойрхон газар би унасан юм... Тэр улайв.
Дахиад л учир нь ойлгогдохгүй шинэ сорилттой учрав. Тэр үед надад нэг асуух юм бодогдлоо:
-Амьтан хүн оршин суудаг газраас алсын алсад гав ганцаараа чи ингэж зугаалж яваад, найм хоногийн өмнөх өглөө би чамтай танилцсан нь тохиолдлын зүйл бишээ! Чи яг унасан газраа буцаж очсон уу?
Бяцхан хунтайж бас л улайв.
Би зориггүйхэн шиг:
-Ойгоороо ч очиж магадгүй биз?...гэв.
Бяцхан хунтайж дахиад улайлаа. Тэр асуултанд огт хариулсангүй. Харин улайж байгаа нь тийм гэж үү? гэсэн утга мэт.
-Аяа! Би айж байна... гэв. Тэгээд надад:
-Одоо чи юмаа хий. Чи онгоц уруугаа буцаж очих хэрэгтэй. Би чамайг энд хүлээе. Маргааш орой ирээрэй... гэж хэллээ.
Гэвч миний санаа амрахгүй байна. Би үнэгийг бодоод байна. Дасчихсан болохоороо гээд жаахан уйлах гээд ч байх шиг...


XXVI
Худгийн хажууд, хуучин хананы эвдэрхий байлаа. Маргааш орой нь, би ажлаасаа буцаж ирэхдээ, бяцхан хунтайж, тэр хананы дээр хөлөө унжуулаад сууж байгааг харлаа. Түүний ярьж байгааг сонсоход
-Чи санахгүй байна уу? Яг энд биш шүү! гэж хэлэв. Өөр чимээ түүнд хариулж байгаа бололтой, хэлсэн нь:
-Тийм, тийм! Өдөр нь яг зөв, газар нь энд биш...
Би хана дагаад алхав. Хүний дуу ч сонсдохгүй хүн ч харагдахгүй байлаа. Тэгж байтал бяцхан хунтайж дахиад л...
-Тэгэлгүй яахав. Элсэн дундаас миний мөр хаанаас эхэлснийг хараарай. Чи тэнд намайг хүлээ. Өнөө шөнө би тэнд очно.
Би хананаас хорин метр зайтай байсан боловч юу ч олж харахгүй байлаа. Хэсэг зуур чимээгүй байснаа. бяцхан хунтайж дахиад л:
-Чамд сайн хор байна уу? Надад удаан зовоох юм хийхгүй гэдэг чинь үнэн үү? гэж асуув.
Би зогслоо, зүрх түг түг цохилон, юу ч үл ойлгоно.
-Одоо чи яв... би буулаа! гэж хэлэв.
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-39.jpg
Тэгээд би хананы ёроол уруу харчихаад үсрэв! Хоромхон зуур хорлодог шар могой бяцхан хунтайжийн зүг хүзүү сунган эргэж билээ. Би гар буугаа гаргах гэж халаасаа тэмтрэн, урагш ухасхийн алхтал, чимээ гаргаж, могой, гожгодсон ус алга болж байгаа юм шиг элсэн дээгүүр алгуурхан гулссаар, төмөрлөгийн зөөлөн дуу гаран хадны хоорондуур шахцалдан орлоо.
Би, хөөрхий бяцхан хунтайжаа авах гэж хана руу очиход, тэр минь цас шиг цагаан болчихож.
-Энэ чинь ямар сонин явдал вэ? Одоо чи могойнуудтай ярьж байна уу?
Би түүний мөнхийн алтан хүзүүний ороолтыг салгалаа. Би шанааг нь усаар шавшин, ус уулгалаа. Юу ч асуухыг би зүрхэлсэнгүй. Тэр намайг харамсалтайгаар харж, хүзүүгээ над руу эргүүлэв. Түүний зүрх, карбинаар буудчихсан шувуу үхэх гэж байгаа юм шиг цохилж байв. Бяцхан хунтайж надад:
-Чамайг орхичихсон онгоцоо олж авсанд чинь баяртай байна. Чи гэртээ харьж чадна... гэв.
-Чи яаж мэдээв!
Би ажлаа санаандгүй амжуулснаа бяцхан хунтайждаа хэлэх гэж ирсэн!
Тэр миний асуултанд хариулсангүй, харин дахиад л:
-Би ч бас адилхан, өнөөдөр гэртээ харина... гэлээ.
Тэгээд уйтгартайгаар:
-Их ч хол... их ч хэцүү гэв.
Ямар нэгэн онцгой зүйл өнгөрч байгааг би мэдэрч байлаа.
Жаахан хүүхэд шиг түүнийг тэвэрч, ёроолгүй юм уруу эгцээрээ гулгахад нь татаж чадахгүй байгаа юм шиг санагдаж байлаа. Алсыг ширтэн, харц нь цаанаа л нэг ноцтой байв.
-Надад чиний хонь бий. Бас хониндоо хайрцагтай. Хошуувч ч бий. Тэр уйтгартайгаар инээмсэглэв.
Би удаан хүлээв. Алгуурхан дулаацаж байгааг мэдрэн:
-Бяцхан сайн хүү минь, чи айгаа юу...
Тэгэлгүй яахав, тэр айж! Харин тэр дөлгөөхөн инээн:
-Өнөө орой үүнээс их айна... гэв.
Дахиад л яаж ч болшгүй хүйт оргиод явчихыг би мэдрэв. Хэзээ ч дахиж сонсохгүй энэ инээлт, тэвчиж чадахгүй бодол төрүүлснийг би ухаарлаа.
Энэ нь надад элсэн цөлд усан оргилуур байна гэсэн шиг юм.
Бяцхан сайн хүү минь, чиний инээхийг дахиад л сонсмоор...
Тэгэд надад:
-Өнөө шөнө нэг жилийн ой болно. Миний од, өнгөрсөн жил миний унасан яг тэр газрын дээр байх болно... гэв.
-Бяцхан сайн хүү минь, од, болзоо, могойны тухай муу зөгнөл биз...
Тэр миний асуултанд хариулсангүй, надад:
-Чухал юм харагдахгүй байх нь сайн... гэв.
-Тэгэлгүй яахав...
-Шөнө оддыг чи хараарай. Манайх их жижигхэн, хаана байдгийг нь би чамд үзүүлье. Энэ нь дээр шүү дээ. Миний од чамд бусад од шиг л байх болно. Тэгээд чи бүх одыг харах дуртай болно. Тэд чиний найз нөхөд болцгооно. Дараа нь би чамд бэлэг илгээнэ...
Тэр дахиад л инээлээ.
-Пөөх! бяцхан сайн хүү минь, сайн хүү минь би энэ инээдий чинь сонсох дуртай!
-Яг энэ л миний бэлэг болно... энэ яг бидний цангаж яваад олсон ус шиг л болно...
-Чи юу хэлэх гээв?
-Хүмүүсийн од адилгүй байдаг шүү. Зарим нэг аялагчдад од зам заагч нь болдог. Заримд нь анивчих гэрлийн төдийхөн байдаг. Эрдэмтэн мэргэдэд чухал асуудал болдог. Миний танил олз хайгчид од маань алт мэт байдаг. Харин тэр одод нам гүм байдаг. Чамд бол хэнд ч байдаггүй од болох болно доо... гэж бяцхан хунтайж хэлэв.
-Чи юу хэлэх гэж?
Шөнө чамайг оддыг харахад, тэр оддын нэгэн дээр би амьдран, инээж байна, тэгэхэд чамд бүх од инээж баясан байгаа шиг санагдана. Тэгээд чи инээж чаддаг ододтой болно!
Тэр дахиад инээлээ.
-Тэгээд тайтгарна. Хүн дандаа тайтгардаг. Намайг таньдаг болсондоо чи таатай болно. Чи дандаа миний найз байх болно. Чи надтай хамт инээж байхыг хүсэх болно. Баярлаж баясах гэж... хааяа хааяа цонхоо нээнэ чи. Чамайг тэнгэр лүү хараад инээж байгааг чинь, найз нар чинь гайхацгаана. Тэгэхэд нь чи тэдэнд:
-Тиймээ, одод дандаа инээдэг юм гэж хэлнэ. Тэд чамайг солиорч дээ гэж бодоцгооно. Би чамайг нэг муу тоглоомтой болгосон юм даа.
Тэр дахиад инээлээ.
-Энэ бол, оддын оронд инээж чаддаг жижигхэн хонх чамд өгсөн шиг л болно...
-Тэгээд инээлээ. Тэгснээ нилээн сүртэй болж:
-Энэ шөнө... чи мэдэж байна уу... битгий ир.
-Би чамайг орхихгүй.
-Би өвчтэй мэт харагдаж магадгүй... үхлүүт байна уу даа гэмээр ч байж болох юм. Үнэхээр тийм. Үүнийг харах гэж ирэх хэрэггүй...
-Би чамайг орхихгүй. Харин тэр сандарчихжээ.
-Энийг би чамд хэлсэн... энэ бас л могойноос болж байгаа юм. Тэр чамайг хатгах ёсгүй. Могойнууд бол муу зантай. Сэтгэлээ хангах гэж хатгадаг юм... Би чамайг орхихгүй.
Харин ямар нэг юм түүнийг тайвшруулав.
Хоёрдахь удаагаа хатгахаар хоргүй байдаг нь үнэн...
-Тэр шөнө түүний явахыг үзсэнгүй. Тэр чимээ аниргүй зугтаачихсан. Намайг яг гүйцэх гэхэд л тэр шийдэмгий шуурхай яваад байв. Тэр надад зөвхөн л:
-Өө! чи тэнд байгаа юм уу гэсэн...
Тэр гараа авлаа. Дахиад л зовон:
-Чи буруутай. Чамд хэцүү болно. Би үхэх гэж байгаа юм шиг болж байгаа нь, үнэндээ тэгэхгүй л дээ...
Би дуугүй байлаа.
-Чи ойлгож байна уу. Энэ маш хол. Би биеэ энэ чигээр нь авч явж чадахгүй. Энэ дэндүү хүнд.
Би дуугүй л байлаа.
-Хэрэггүй болсон хуучин хальс шиг болно. Хуучин хальс гунигтай биш л дээ...
Би дуугүй л байлаа. Тэр жаахан сэтгэлээр унав. Тэр дахиад хүчлэн:
-Сайн юм болно шүү, чи мэдэж байгаа биз. Би ч бас оддыг харна. Бүх од зэвэрсэн татуургатай бидний олсон худаг л болно. Бүх од тэр худгийн ус шиг л юм болно...
Би дуугүй л байлаа.
-Энэ үнэхээрийн зугаатай юм болно! Чи таван зуун сая хонхтой, би таван зуун сая усан оргилууртай болно...
Тэр ч бас дуугүй болов. Учир нь уйлсан юм. Ийм л байна. Би ганцаараа алхая, тавиад өгөөч гэж гуйв. Тэр айж байсан болохоороо суучихлаа. Тэгээд тэр:


http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-40.jpg


http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-41.jpg
-Чи мэднэ... миний цэцэг... би түүндээ хариуцлагатай ханддаг шүү! Тэр дэндүү турьхан. Тэр үнэхээрийн турьхан. Бусдаас хамгаалах өчүүхэн дөрвөн өргөстэй. Би суулаа, зогсож байж чадахгүй нь. Бяцхан хунтайж:
-За... ингээд гүйцээ... гэв.
Тэр жаахан түгдэрч байснаа бослоо. Нэг алхлаа. Би хөдөлж чадсангүй.
Түүний шагайны дэргэд ганцхан шар цахилгаан бий болов. Тэр хэсэг зуур хөдлөлгүй зогсов. Дуугарсан ч үгүй, ургаа мод унаж байгаа юм шиг тэр намуухан ойчлоо. Элсэн дээр унасан болохоороо дуу чимээ ч гарсангүй.


XXVII
Одоо, тэгэлгүй ч яахав дээ, зургаан жил өнгөрч... энэ түүхийг би үүнээс өмнө ер ярьсангүй. Намайг амьд байгааг нөхөд маань мэдэхээрээ их л таатай байцгаана. Би уйтгарлан байгаагаа тэдэнд... -Энэ ядаргаа л даа гэлээ...
Би одоо жаахан тайтгарлаа. Өөрөөр хэлбэл... бүр бүрэн биш. Харин би бяцхан хунтайжийг гаригтаа очсон гэж сайн мэдэж байгаа, яагаад вэ гэвэл, өглөө болоход түүний биеийг олсонгүй.
Энэ үнэндээ тийм ч хүнд бие биш байсан л даа... Би шөнө оддыг сонсох дуртай. Энэ бол таван зуун сая хонх шиг л...
Нэгэн онцгой зүйл ингэж болж өнгөрч билээ. Бяцхан хунтайжид зурж өгсөн хошуувчийнхаа сурыг нэмэхээ мартчихжээ.
Хошуувч маань хонинд огт тогтохгүй. Би: Гариг дээр юу болж байна? Магадгүй, цэцгийг хонь идсэн байж ч... гэж бодлоо.
Тэр дороо би: Яагаад ч үгүй! Бяцхан хунтайж шөнө бүр цэцгээ шилэн бүрхүүлийн доор тавьдаг, тэр хонио сайн хардаг.. гэж бодов. Тэгээд ч би аз жаргалтай байна. Бүх од дөлгөөхөн инээж байна. Тэр дороо би: Нэг буюу хэдэн удаа ч мартагнасан, одоо гүйцээ! Тэр шилэн бүрхүүлээ нэг орой мартчихаж, эсвэл шөнө хонь чимээгүй гараад явчихаж... гэж болов. Тэгэхэд хонхнууд уй гашуугаар солигдоно...
http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-45.jpg
Энэ маш нууц юм. Хаана ч юм бэ бүү мэд, бидний танихгүй нэгэн хонь, сарнай цэцгийг идсэн нь үнэн үү, үгүй юү... хэрэв над шиг, та нар ч гэсэн бяцхан хунтайжийг хайрладаг бол орчлон дээрх бүх юм өөрчлөгдөхсөн.
Тэнгэрийг хараарай. Та нар асууцгаа: Хонь цэцгийг идсэн үү, үгүй юү? Бүгд өөрчлөгдсөнийг харцгаана...
Энэ их чухал юм гэдгийг нэг ч том хүн хэзээ ч ойлгохгүй дээ!


http://gutenberg.net.au/ebooks03/0300771h-images/0300771h-42.jpg
Энэ бол надад ертөнцийн хамгийн сайхан, хамгийн уйтгартай байгалийн үзэсгэлэн байсан юм. Энэ байгалийн үзэсгэлэн өмнөх хуудсан дээрхтэй адил бөгөөд түүнийг та нарт сайн үзүүлэх гэж дахиад зурлаа. Бяцхан хунтайж газар дээр энд ирж, эндээс алга болсон юм.
Хэзээ нэгэн цагт Африкийн элсэн цөлд та нар аялахад баттай танихын тулд, энэ байгалийн үзэсгэлэнг сайн хараарай. Та нар түүгээр өнгөрөхдөө битгий яараарай, одны яг доор жаахан хүлээхийг наманчлан гуйя! Хэрэв та нар дээр нэг хүүхэд ирээд инээвэл, алтан шар үстэй байвал, юм асуухад хариулахгүй байвал тэр мөн гэж таагаарай. За сайн нөхөд минь! Уйтгар гунигт дарагдуулан намайг битгий орхиорой: “тэр эргэж ирсэн байна” гэж надад хурдан бичээрэй.

1 comment:

Batdorj said...

Bayarlalaa